tvN сувгийн хамгийн өндөр үзүүлэлттэй 5 драманууд

Биднийг зарим драмануудыг үзэж байхад эхлэхдээ tvN гэж их эхлэдэг шүү дээ. Тэгвэл tvN нь Солонгос улсын кабелийн суваг бөгөөд олонд танигдсан олон драмануулыг хийж байсан бөгөөд тэр дундаас хамгийн өндөр үзүүлэлттэй 5н драмаг хүргэж байна.

1. Crash landing on you(CLOY) – 21.7%

Crash landing on you(CLOY) гол дүрд нь Hyun Bin, Son Yejin нар тоглосон (сүүлд үерхэж байгаа гэдгээ заралсан байгаа). tvN сувгийн хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлж чадсан бөгөөд хамгийн сүүлийн анги хүртэлээ 21,7% хүрч чаджээ.

2. Goblin – 20.5%

Тус кино нь 2016-2017 онд гарж байсан Gong Yoo, Kim GoEun, Lee DongWook нар тоглосон. Сүүлийн анги хүртэлээ 20,5% -н үзүүлэлтэнд хүрч маш олон улс орнуудийг хамарч чаджээ. Goblin нь Crash landing on you киног гарч ирэх хүртэл хамгийн өндөр үзүүлэлттэй драма нэрээ хадгалж байжээ.

3. Reply 1988 – 18.8%

2015-2016 онуудад гарж байсан уг кино нь төгсгөлийн анги хүртлээ 18,8%-н үзүүлэлтийг үзүүлсэн юм. Киноны гол дүрд Girl’s Day хамтлагийн HyeRI, Park BoGum, Go KyungPyo, Ryu JunYeol , Lee DongHwi нар тоглодог билээ.

4. Mr.Sunshine-18.1%

Түүхэн кино Mr.Sunshine нь төгсгөлийн анги хүртэлээ 18,1% -д хүрсэн. Киноны гол дүрд Lee ByungHun, болон Kim TaeRi нар дүр бүтээжээ.

5. Mr.Queen-17.4%

Инээдмийн , түүхэн кино бөгөөд 8,0% -н үзүүлэлтээс 17,4% -н үзүүлэлт хүртэл өсөж чадсан бөгөөд саяхан л киноны төгсгөлийн анги гаржээ. Гол дүрт Shin HyeSun , Kim JungHyun нар тоглосон юм.

Source: Handgai.club зочлоод үзээрэй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button