Дадлагажигч байхдаа идэж болохгүй 7-н хоол

Айдол болохын тулд дуу, бүжиг, хэл гээд олон төрлийн хичээлд суухаас гадна жингээ барих нь чухал юм. Тэгвэл та бүхэндээ айдолуудын дэглэм барьж байхдаа дурьдаж байсан хориглосон хоолны жагсаалтыг хүргэе.

Шарсан тахиа

Red Velvet Сылги: Би дандаа нууцаар иддэг байсан болохоор менежертээ дандаа төвөг уддаг байсан. Би шарсан хоолонд дуртай төрлийн хүн болохоор шарсан тахиа нууцаар захиалдаг байсан.

Догбугги

AOA Чанми: Сар бүрийн үнэлгээний өмнө бид жингээ шалгуулж тэнцэх ёстой байдаг байсан. Догбугги нууцаар иддэг байснаас болоод жин маань хэтрээд үнэлгээгээ давж байгаагүй.

Талх

АOA Солхюн : Бидний жинг шалгасны дараа бид үргэлж хоолоо хасах ёстой болдог байсан. Бид дандаа талх, амттан идэхийг хүсдэг байсан. Гэхдээ болохгүй болохоор идмээр байгаа зүйлээ цаасан бичээд оронд хулуу, байцай иддэг байсан. Зөвхөн хулуу, байцай идсэн байхад л жин нэмээд байгааг минь асуудаг байсан.

Зайрмаг

BTS RM: Витэй хамт зайрмаг идэж байгаад компанийн ажилтанд баригдчихсан. Тэгээд би халаасандаа хийгчихээд идэж дуусгаснаа мартдаггүй юм.

Жантай гоймон

Жогбал

Twice Жыви: Би Момо, Сана хоёртой нийлж жогбал захиалж байсан юм. Тэгээд хяналтын камерт өртөхгүйн тулд гутлаа үдэх гэж байгаа юм шиг тонгойгоод цонх руу дөхөж очоод хоолоо идэж байсан даа.

Бургер

OMGirl ЮүА: Нэг удаа би нууцаар бургерны газар орж байсан юм. Тэгээд би компанийхаа хэн нэгэнд харагдчихсан. Айснаасаа болоод угаалгын өрөөнд идэж дуусгаж байсан.

Source: Handgai.club зочлоод үзээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button