Аймшгийн цувралд дуртай хүмүүсд зориулсан 7 драма

К-Драма бол дотроо маш олон төрөл, жанртай томоохон кино ертөнц. Тэгвэл бид энэ удаад аймшгийн төрлийн цувралд дуртай үзэгчдэд зориулж доорх нийтлэлийг бэлтгэлээ.

1. Kingdom

Чусоны үеийн угсаа залгамжлах хунтайж И Чан. Хаан аав нь ​​амь насанд аюултай өвчин туссаны дараа И Чан өөрийн хамгаалагчтайгаа хамт өвчнийг эмчлэх эмч олохоор аянд гарна. Аав нь хаант улсдаа маш том аюул учруулах халдварт өвчин туссаныг олж мэднэ.

2. Strangers From Hell

Ён Жун У хэмээх залуу коллежид хамт сурч байсан найзаасаа ажилд орох санал хүлээж аван улмаар хөдөө тосгоноос Сөүл хотод ирнэ. Тэрээр ихэнх зүйлсээ дундаа хэрэглэж амьдардаг ядруухан нийтийн байранд 6 сарын туршид байрлах ёстой болдог. Гэвч түүний шинэхэн хөршүүд энгийн бөгөөд тийм ч таатай хүмүүс байсангүй.

3. The Guest

Бөөгийн удмын гэр бүлд төрсөн зөн билэгч, католик сүмийн санваартан болон цагдаагийн мөрдөгчтэй хамт дэлхийн ертөнцийн бус амьд оршихуйн үйлдсэн нууцлаг, сонирхол татам хэргүүдийг хамтранг илрүүлэх болно.

4. Save me

Сөүл хотоос нэгэн гэр бүл жижиг тосгонд нүүж ирнэ. Гэвч гэр бүлийн гишүүд нь тухайн тосгоны жигтэй шашны байгууллагын нөлөөнд автаж эхэлснээр байдал буруугаар эргэх болно. Охин нь гэр бүлээ аврахын төлөө 4 найзаасаа тусламж гуйснаар үйл явдал цааш өрнөнө.

5. Priest

У Со Мин бол цоглог, эрч хүчтэй залуухан нэгэн. Гэвч ээж нь буг чөтгөрийг нөлөөллөөс болж үгүй болсны дараа Со Мин санваартан болохоор шийднэ. Тэрээр 643 хэмээх бүлэглэлийн гишүүн ба тус бүлэглэл нь чөтгөр, шуламсын хү*чинд автсан хүмүүст туслах зорилготой.

6. The Ghost Detective

Хуучин армид зүтгэдэг байсан И Да Ил гэгч цэргээс халагдаж ирээд мөрдөгч болдог. Тэрээр нэгэн ер бусын хэрэг дээр ажилдах бөгөөд удалгүй туслахынх нь дүү нууцлаг байдлаар үгүй болно. Да Ил туслахтайгаа хамт үнэнийг олж илрүүлэх үйл явцдаа энгийн нэгэн зүйл биш гэдгийг олж мэднэ.

7. Master’s Sun

Уг кино бол аймшиг болон инээдмийн төрлийн драма. Жу Жун Вон хэмээх харамч захирал, Тэ Гон Шил хэмээх о*солд орсныхоо дараа сүнс харах чадвартай болсон эмэгтэйн хоорондох өвөрмөц харилцааг өгүүлнэ.

Source: Handgai.club

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button