LEE DO HYUN: Зарим хүмүүс миний дүүг хөгжлийн бэрхшээлтэй гээд шоолдог. Үүнд миний зүр сэтгэл үнэхээр өвддөг.

Залуу жүжигчин Lee Do Hyun хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй гэдгээ хуваалцлаа. Саяхан жүжигчин залуугийн 2020 оны эхэнд өгсөн ярилцлага эргэн сошиал ертөнцөд тренд болов. Тэрээр жүжиглэх янз бүрийн төрлүүдийн тухай ярьж байхдаа: Надад хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай кино үзэх, жүжигчдийг харах хэцүү байдаг.

Кино, жүжиг мэт зүйлс намайг уйлуулчихдаг юм. Тэрээр үргэлжлүүлэн: Надад хөгжлийн бэрхшээлтэй дүү байдаг. Тиймэрхүү зүйлс үзэх нь түүнийг маш их санагдуулдаг. Тэгээд л би уйлчихдаг. Дүү маань намайг уйлхад дургүй байдаг учир би ийм кино, жүжиг үзэхээс зайлсхийдэг. Хөтлөгч: Би чамайг хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй гэж мэдсэнгүй?

Гэхэд Lee Do Hyun: Би яг одоо түүний талаар ярих гэж байна. Гэхдээ хүмүүс ийм сэдвийг хөндөж ярьдаггүй. Тэрээр үргэлжлүүлэн: Би дүүгээ чин сэтгэлээсээ маш их хайрладаг. Дүү маань супермаркетад худалдагч хийдэг. Зарим хүмүүс түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гээд шоолдог. Үүнд миний зүр сэтгэл үнэхээр өвддөг.

Эцэг эх маань бидний төлөө олон жилийн турш шаргуу хөдөлмөрлөж байгаа. Би өөрийн олсон мөнгөөрөө гэр бүлийн гишүүдээ амраахыг хүсч байна. Тийм болохоор ойрын хугацаанд сайн мөнгө олохыг хүсч байна гэжээ. Залуу жүжигчин Lee Do Hyun нь 2017 онд ‘Prison Playbook’ кинонд тоглож үүнийхээ дараа Still 17 (2018), Clean with Passion for Now (2018), Hotel Del Luna (2019), кинонд чадварлаг байдлаар дүр бүтээж 18 Again (2020) драманд дүр бүтээж байгаа билээ.

Source: Handgai.club

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button