Жүжигчин Kim Woobin болон Esom нар хамтран ажиллахаар ярилцаж байна

Netflix компанийн дараагийн бүтээл болох “Delivery Knight” (зохиолын нэр) олон ангит киноны гол дүрүүдэд жүжигчин Kim Woobin болон Esom нар тоглохоор ярилцаж байгаа гэнэ.

Энэ талаар жүжигчин Esom-ийн агентлагаас:

– “Esom Netflix компанийн “Delivery Knight” олон ангит киноны эмэгтэй гол дүрд тоглох санал хүлээж авсан бөгөөд одоогоор зохиолтойгоо танилцаж байгаа” гэсэн хариу өгсөн байна.

Харин жүжигчин Kim Woobin-ий хувьд өнгөрсөн сард тус киноны гол дүрд тоглох санал хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн юм. Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй боловч к-драма сонирхогчдын зүгээс тэднийг Netflix-ийн киноноос “татгалзах боломжгүй” гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.

“Delivery Knight” нэртэй вебтүүнээс сэдэвлэсэн уг кино нь ирээдүйд дэлхийн агаарын бохирдол аймшигтай түвшинд хүрч, хүмүүс бүх зүйлээ шуудангаар хүргүүлж авах шаардлагатай тулгарч буй талаар өгүүлэх аж.

Хэрвээ тэд уг кинонд тоглохоор болбол Kim Woobin шуудан зөөгч залуугийн дүр бүтээх ба Esom Батлан хамгаалах яамны сайд болохыг хүсдэг Seol Ah хэмээх цэргийн дүрд тоглох юм байна.

Ташрамд сонирхуулахад, Kim Woobin Esom нар одоогоос 10 жилийн өмнө гарсан “White Christmas” кинонд хамтран тоглож байжээ. 

Source: Yolo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button