Өөрийн гэсэн энтертайнментийг байгуулсан К-ПОП алдартнууд

К-поп хөгжмийн урсгал бий болсон цагаас эхлэн Өмнөд Солонгост цөөн хэдэн энтертайнмент “ноёрхож” байсан бол өдгөө чадварлаг уран бүтээлчид өөрийн гэсэн энтертайнмент байгуулах нь хэвийн үзэгдэл болжээ.

Ийнхүү та бүхэнд энтертайнментаа орхиж өөрийн компанийг байгуулсан К-поп оддыг танилцуулъя.

B.I

iKON хамтлагийн ахлагч асан Hanbin буюу B.I 2019 онд хамтлаг болон YG энтертайнментаа орхисон юм. Тэрээр 2019 онд IOK компанийн гүйцэтгэх захирал болж 131LABEL-ийг үүсгэн байгуулжээ. Саяхан GFriend хамтлагийн Sowon тус компанийн уран бүтээлч болсон билээ. 

ZICO

Block B хамтлагийн ахлагчаар урлагийн карьераа эхлүүлсэн Zico-г мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэрээр сайн рэппер төдийгүй чадварлаг продюсер бөгөөд 2019 онд KOZ энтертайнментийг байгуулсан юм.

KANG DANIEL

Wanna One хамтлаг тарсны дараа Kang Daniel KONNECT энтертайнментийг байгуулжээ. Ташрамд дурдахад, саяхан реппэр CL түүний энтертайнменттай гэрээ байгуулсан юм. 

RAIN

Азийн шилдэг од Rain 2015 оноос өөрийн нэрээр агентлаг байгуулжээ. Түүний агентлагт Ciipher хамтлаг харьяалагддаг юм байна.

JAY PARK

2PM хамтлагийн гишүүн асан Jay Park-ийн байгуулсан AOMG компани нь өдгөө Gray, Loco, Simon D, Yugyeom, Lee Hi гэх мэт Өмнөд Солонгосын шилдэг уран бүтээлчдийг нэгтгэсэн амжилттай яваа энтертайнмент болжээ. Мөн 2017 онд H1ghr Music нэртэй, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг агентлаг байгуулсан аж. 

KIM SO HYE

Kim So Hye 2016 онд S&P энтертайнментийг байгуулжээ. Тэрээр компанийнхаа цорын ганц уран бүтээлч нь юм байна.

PSY

Jessi, HyunA, Dawn, Crush, Heize, D.Ark. Penomeco, Swings зэрэг уран бүтээлчдээс бүрдсэн P Nation энтертайнментийг реппэр PSY 2018 онд байгуулжээ.

HYOLYN

Sistar хамтлагийн гишүүн асан Hyolyn 2017 онд Starship энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгаж Bridʒ нэртэй энтертайнмент байгуулсан юм.

HIGHLIGHT

Хуучнаар “BEAST” хамтлагийн гишүүд Cube энтертайнментийг орхиж Around Us нэртэй шинэ энтертайнмент байгуулсан юм. Гэсэн хэдий ч хамтлагийн нэр нь Cube энтертайнментийн өмч байсан тул нэрээ HIGHLIGHT болгожээ. 

SHINHWA

SM энтертайнмент 1998 онд домогт Shinhwa хамтлагийг байгуулжээ. Гэсэн хэдий ч тус хамтлагийн гишүүд 2012 онд Shinhwa компанийг байгуулсан байна.

JACKSON WANG

GOT7 хамтлагийн Jackson 2017 онд Team Wang хэмээх агентлагийг байгуулсан. Тус агентлагаас Jackson-ий олон улс дахь үйл ажиллагааг зохицуулдаг аж.

Source: Yolo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button