Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн Өмнөд Солонгосын шилдэг 14 кино

Та бүхэн “Based On True Story” буюу “Бодит явдлаас сэдэвлэн бүтээв” гэж эхэлдэг кинонд дуртай юу? Тийм бол Солонгосын энэ 12 киног заавал сонирхоод үзээрэй…

1. The Chaser

Уг кинонд гардаг цуврал алуурчны дүрийг бодит хүнээс сэдэвлэсэн байдаг. Бодит байдал дээр тухайн алуурчныг барьсан ч энгийн нэг хулгайч байна гэж бодоод суллаж явуулсан байдаг байна. Энэ кино таны сэтгэлийг эмзэглүүлэх болно.

2. Northern Limit Line

2002 онд нээлтээ хийж байсан уг бүтээл Ёнпён арал руу хийсэн халдлагын тухай өгүүлдэг. Энэ үед Хойд Солонгос Ёнпён руу гал нээсэн тохиолдол гарчээ. Үүнээс цааш юу болсон тухай ярих юм бол спойлер болж мэднэ. Ямартай ч түүхийн маш сонирхолтой бас аймшигтай үйл явдлын нэг энд өрнөнө.

3. Memories of Murder

Өмнөд Солонгосын анхны цуврал алуурчны тухай өгүүлдэг. 1986-1991 оны хооронд 10 эмэгтэйг Хуасон хотод хөнөөсөн байдаг. Гэхдээ кино хоёр мөрдөгчийн үзэгдлүүд дээр илүү төвлөрсөн байдаг. Нэгэн сонирхолтой баримт бол тус кинонд гардаг алуурчныг хэдхэн сарын өмнө барьсан гэх мэдээлэл байдаг.

4. Silenced

Уг зүрх зүсэм киног үзээгүй хүмүүс ховор байх. Шинэхэн багш сонсгол болон хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд багшлахаар очих бөгөөд аймшигт зүйлийг олж мэдэж буй тухай өгүүлдэг. Энэ нь бодит явдал төдийгүй гэмт этгээдийг багахан шийтгэл амсуулсан болоод л суллаж байсан тохиолдол гарсан байна. 

5. Spy Myung Wol

Энэ драма дээр Хойд Солонгосын тагнуулч Өмнөд Солонгосын алдарт жүжигчнийг хулгайлах тушаалтай ирээд, дурладаг тухай гардаг. Тэр чигтээ зохиомол юм шиг санагдаж болох ч үнэн зүйл бас бий. 1977 онд Хойд Солонгос улсаас нэгэн найруулагчийг эхнэртэй нь хамт хулгайлсан бөгөөд Хойд Солонгосын киног дэлхийн хэмжээнд аваачих зорилгоор тэр үйлдлийг хийсэн байдаг.

6. My Father

Өргөмөл хүү нь өөрийн төрсөн эцгийг эрж хайсаар олох боловч аав нь цаазын ял авсан алуурчин болж таардаг. Уг бодит явдлыг кино болгоно гэхэд хохирогчийн гэр бүлээс дургүйцсэн боловч нээлтээ хийсэн даруй асар их амжилт олсон байдаг.

7. The Admiral: Roaring Currents

1597 онд Япон Улс Солонгосыг эзлэхээр 300 завь хөлөглөн иржээ. Энэ тулаан бол дэлхийн хамгийн алдартай тулаануудын нэг бөгөөд уг кино ч мөн асар их амжилт олсон байдаг.

8. 71: Into The Fire

71 сурагч Хойд Солонгосын зуу гаруй цэрэгтэй дайны нэгэн чухал цэгийг хамгаалан тулалддаг тухай гардаг уг киног  бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. 

9. Where The Truth Lies

Өөрөөр бол “Итавоны хэрэг” гэгддэг уг кино Итавоны Бургер Кингд амь насаа алдсан байдалтай олдсон ахлах сургуулийн нэгэн хүүгийн үхлийн тухай өгүүлнэ. АНУ-ын өсвөр насны хоёр хүүг уг хэрэгт сэжиглэсэн бөгөөд цааш юу болохыг кинон дээрээс үзээрэй.

10. Way Back Home

Нэгэн эгэл жирийн эмэгтэй хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр гадаадын шоронд хоёр жилийн турш хоригдож буй тухай өгүүлдэг.

11. As One

Өмнөд болон Хойд Солонгосын ширээний теннисний баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамтран оролцсон түүхийг харуулдаг. Мэдээж тэд хамтдаа маш олон хэцүү зүйлийг туулж, олон удаа зөрөлдөж байсан нь мэдээж. Тун сонирхолтой бүтээл шүү.

12. Signal

Уг алдартай гэмт хэрэг жанрын цуврал нь хэд хэдэн бодит гэмт хэргийн үйл явдлаас сэдэвлэжээ. Үүн дээр “Memories of Murder” кинонд гардаг бодит гэмт хэрэгтний түүх ч мөн орсон байдаг.

13. Han Gong Ju 

2004 оны үед дунд сургуулийн 40 гаруй эрэгтэй сурагч 11 сарын турш охидыг бүлэглэн хүчирхийлж байсан хэрэг гарчээ. Гэвч байдал дээрдэх нь битгий хэл цагдаа нарын буруу ажиллагааны үр дүнд хохирогчид сэтгэл санааны дарамт бүр ч ихээр амсаж, хэрэгтнүүдэд зохих ялыг оноогоогүй аж. 

14. Hope 

2008 онд найман настай охины цогцос нь нийтийн ариун цэврийн газраас олджээ. Өмнө нь бэлгийн хүчирхийлэл хийхийг завдаж байсан 57 настай эр охиныг хүчирхийлж, амь насыг хохироосон хэргээр сэжиглэгдэнэ. Гэвч түүнд ердөө 12 жилийн ял оноосон байдаг. Уг киноны төгсгөлд найруулагч өөрчлөлт хийж, илүү итгэл найдвар өгөхийг хичээсэн байдаг.

Source: Ub.life

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button