Эмэгтэй айдолуудын сайхан биений нууц?

Эмэгтэй айдолууд бусдын харцыг булаасан сайхан биетэй байдаг шүү дээ. Тэгвэл тэд хэрхэн ийм биетэй болсон юм бол? Айдолууд жингээ тогтвортой байлгахын тулд хоолны дэглэм барьж эсвэл төрөл бүрийн дасгал хийдэг.

Ихэнх айдолууд өөрийн биеийн онцлогт таарсан хоолны дэглэм барьж, хажуугаар нь пилатес дасгалыг хослуулдаг. Энэ нь ч их үр дүнтэй. Тиймээс бид та бүхэнд эмэгтэй алдартнуудын ямар хоолны дэглэм барьдаг талаар танилцуулж байна.

SISTAR хамтлагийн гишүүн Союү

Уг хамтлагийн гишүүн Союү жин хаясан талаараа сошиал ертөнөд багагүй шуугиан тарьсан билээ. Тэрээр өөрийн хоолны дэглэмийн талаар хуваалцахдаа:

Өглөөний цайнд нэг чанасан төмс, өдрийн хоолонд гурван ширхэг чанасан өндөг болон нэг хэрчим талх идэж, оройн хоолондоо гурван зүсэм кимбаб иддэг. Үүнийхээ ачаар 3 сарын дотор 15кг хасч чадсан байна.

MISS A хамтлагийн гишүүн Сүжи

MISS A хамтлагийн макнэ болох Сүжи нь дуучин, жүжигчин буюу телевизын мэргэжилтэй. Тэгвэл тэрээр хэдэн жилийн өмнө илүүдэл жинтэй байсан учир нетизен нарын шүүмжлэлд их өртсөн билээ. Тиймээс жингээ хасхаар шийдэж хоолны дэглэм барьж 3 сарын дотор 20кг хасч чаджээ.

Өглөөний цайндаа нэг ширхэг чанасан төмс, үдийн хоолондоо чанасан тахианы цээж мах, орой хоол идэхгүй зөвхөн хоёр аяга сүү уудаг байжээ.

SECRET хамтлагийн гишүүн ХёоСүн

SECRET хамтлагийн гишүүн ХёоСүн нь солонгосын ТОР20 сайхан биетэй эмэгтэй алдартан жагсаалтад багтдаг билээ. Тэрээр үүнийхээ нууцыг хуваалцжээ. Түүний дэглэмийн гол зүйлс нь дүпү болон ногоо жимсний салат юм.

Мөн будааг бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Үдээс өмнө нэг ширхэг гадил жимс идэн өдрийн хоолондоо гурван ширхэг чанасан өндөг, оройн хоолондоо шар буурцагны сүү уудаг.

Жүжигчин Кан СуРа

Ихэнх хүмүүс түүнийг Нархан бүлгийн охид киногоор нь таних билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй дунд сургуульд байхдаа 72кг жинтэй байжээ. Тиймээс хатуу хоолны дэглэм барьхаар шийдэн одоогийн өөрийн төгс галбирыг олж чаджээ.

СуРа өөрийнхөө инстаграм хаягаар дамжуулан ямар хоолны дэглэм барьсан тухайгаа хуваалцжээ. Үдийн хоолондоо зөвхөн усан үзэм, гүзээлзгэнэ болон брокколи иддэг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button