Амьдрах урам зориг өгөх 5 драма

Бид бүхний амьдрал бүгд ялгаагүй уналт, босолттой байдаг шүү дээ. Доорх 5 кино нь амьдралын хүнд хэцүү байдлаас гарч буй тухай өгүүлдэг. Амьдралын бэрхшээлтэй нүүр тулаад байна уу? Тэгвэл зарим асуултуудынхаа хариуг энэ 5 киноноос олж магадгүй юм. Нийгмийн олон бэрхшээлийг даван туулах энэ кинонууд нь та бүхэнд бага ч болов урам зориг өгөх нь дамжиггүй!

1. New Year Blues

Уг драмад өөр өөрсдийн гэсэн өнгө төрхтэй 4 хосын тухай өгүүлнэ. Шинэ жил болохоос өмнө 7 хоногийн хугацаанд олон амьдралын бэрхшээлүүдтэй таардаг. Тэд шинэ он гарахаас өмнө амьдралдаа том эргэлт хийж чадах болов уу?

Энэхүү кино нь бидний амьдралын өчүүхэн хирнээ чухал талууд, харилцааны эхлэл ба төгсгөл, хүний сэтгэл хөдлөл, амьдралын утга учрыг маш сайн тодорхойлдог. Хэрэв та хайр дурлалын тал дээр бэрхшээлүүдтэй таарсан бол энэ кино таны сэтгэл санааг дээшлүүлж магадгүй юм!

2. Best Friend

Та өмнө нь ‘Хөрш айлын хаалганы ард юу болдог бол?’ гэж бодож байсан уу?

1980-аад онд Өмнөд Солонгосын засгийн газрын тагнуулч байсан Dae Kwon тусгай даалгавар хүлээн авч, нэрт улс төрч Lee Eui Shik болон түүний гэр бүлийг мөрдөхөөр болдог. Олон сонголттой нүүр тулах тэрээр ямар сонголт хийх бол?

Бид амьдралынхаа турш маш олон сонголт хийдэг. Аль шийдвэр нь зөв байх бол? Үүнийг сонговол яах бол? гэж бодоод л… Dae Kwon-ын сонгосон шийдвэрүүдийг сонирхож байвал энэ киног үзээрэй!

3. More Than Family

To Il бол онцгой зүйлгүй, энгийн нэгэн амьдралтай оюутан юм. Тэрээр оюутан найз залуугаасаа жирэмсэн болсноор амьдралд нь том өөрчлөлт ордог. Таван сарын дараа ээж болон хойд эцэгтээ үүний талаар хэлэн ихэд зэмлүүлдэг. Төрсөн эцгийгээ хайх түүний амьдралд хөгжилтэй зүйлс олон тохиолдох болно.

Бид бүгдийн төрж өссөн гэр бүлийн орчин бүгд өөр ертөнц. ‘Төгс гэр бүл’ гэх тодорхойлолт байдаггүй ч хэцүү үед тань хэзээд хамт байх хүмүүс бол яах аргагүй гэр бүл билээ. Хэрэв та гэр бүлийн зарим гишүүдээсээ хол өссөн бол энэ кино гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх болно.

4. Josée

Josée, Young Seok нар бол тэс өөр гарал үүсэлтэй хүмүүс юм. Josée бол тэргэнцэртэй, ихэнх цагаа ном уншихад зарцуулдаг биеийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй. Харин Young Seok бол их сургуулийн боловсролтой, гэрэлт ирээдүйтэй оюутан юм. Тэдний гэнэтийн учралын дараа бүсгүйн амьдрал өөрчлөгдөж эхэлдэг. Энэ хоёрын харилцаа хэрхэн өрнөх бол?

5. Train to Busan

Сөүлээс Пусан руу явах галт тэргэнд суусан гэр бүлийн аз жаргалтай аялал огт өөр зүйл болж хувирдаг. Энэ кино нь хувиа хичээх үзлийг үгүй болгохын тулд бидэнд өрөвдөх, өгөөмөр сэтгэл хэрэгтэйг харуулдаг. Мөн хэцүү үед багаар ажиллах нь зайлшгүй чухал ач холбогдолтой гэдэг мессеж өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button