Хамгийн олон хэлээр ярьж чаддаг К-попын арван АЛДАРТАН

Бид өмнө нь олон хэлээр ярьж чаддаг Холливудын алдартнуудыг танилцуулсан бол энэ удаа төрөлх хэлнээсээ гадна 2-3 хэлээр ярьж чаддаг Кпопын арван алдартныг онцолж байна.   

1. WENDY 

Red Velvet хамтлагийн Wendy нь тавдугаар ангид байхдаа Канадын Онтарио муж руу нүүсэн бөгөөд энэ нь түүнд англи болон франц хэл сурах боломж олгосон юм.   

Төрөлх хэл: Солонгос 

Бусад хэл: Англи, франц, испани 

Сонирхолтой баримт: Тэрээр наймдугаар ангид байхдаа АНУ-ын ерөнхийлөгч асан Обамагийн нэрэмжит шагнал авч байсан төдийгүй маш сайн сурлагатай хүүхэд байжээ. 

 2. KEY 

Өмнөд Солонгосын алдартнуудын хувьд англи хэлийг заавал эзэмшихийн зэрэгцээ Азийн зарим орны хэлийг ч мөн сурсан байх шаардлага бүхий өндөр стандарттай зах зээл билээ. Үүний нэг жишээ нь SHINee хамтлагийн гишүүн Key юм. 

Төрөлх хэл: Солонгос 

Бусад хэл: Англи, япон, хятад /мандарин/ 

Сонирхолтой баримт: Key нь ахлах сургуульд байхдаа АНУ руу зургаан долоо хоногийн хугацаатай сурагч солилцоогоор явж англи хэлээ сайжруулж байсан.

  3. BoA 

“К-попын хатан хаан” гэгддэг дуучин BoA өөрийн уран бүтээлийг солонгос болон япон хэлээр дуулдгийг шүтэн бишрэгчид нь андахгүй биз ээ. 

Төрөлх хэл: Солонгос 

Бусад хэл: Англи, япон 

Сонирхолтой баримт: Тэрээр “Make Your Move 3D” (2014) нэртэй Холливудын кинонд гол дүр бүтээж байжээ. 

4. TEN   

NCT хамтлагийн гишүүн Ten нь Тайланд гаралтай уран бүтээлч юм. Тэрээр 2013 онд дуучин болохоор Өмнөд Солонгост ирж байжээ.

Төрөлх хэл: Тайланд 

Бусад хэл: Солонгос, англи, хятад /мандарин/ 

Сонирхолтой баримт: Тэр ахлах сургуульд байхдаа уран гимнастикаар хичээллэж байсан.    

5. LUCAS  

Гуравхан поз аваад SM энтэртайнментийн шалгаруулалтад тэнцсэн NCT хамтлагийн гишүүн Lucas-ыг онцолж байна. Түүний аав нь хятад, ээж нь тайланд гаралтай ба тэрээр төрөлх хэлнээсээ гадна дөрвөн хэлээр ярьж чаддаг аж.

Төрөлх хэл: Хятад  /мандарин/

Бусад хэл: Хятад /кантон/, англи, тайланд, солонгос

Сонирхолтой баримт: Тэрээр дуучин Dean-ий “I’m not sorry” дууг сонссоныхоо дараа гал сөнөөгч болох мөрөөдлөө орхиж дуучин болох замыг сонгосон.

6. NICHKHUN

 Хятад-Тайланд эцэг эхээс гаралтай дуучин 2PM хамтлагийн гишүүн Nickhun нь АНУ-ын Калифорни мужид төрсөн юм. Тэрээр баян гэр бүлээс гаралтай бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг “Тайландын Ханхүү” хэмээн нэрлэдэг аж.

Төрөлх хэл: Тайланд

Бусад хэл: Англи, хятад, солонгос, япон

Сонирхолтой баримт: Энэ сарын 28-нд 2PM хамтлаг шинэ уран бүтээл гаргана. 

7. JACKSON

Хонг Конг гаралтай уран бүтээлч Jackson нь дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн 2011 онд Өмнөд Солонгост ирж байжээ. Тэрээр Америкийн Олон Улсын ахлах сургуульд сурсан бөгөөд англи хэлийг төрөлх хэл шигээ сурчээ.

Төрөлх хэл: Хятад /кантон/

Бусад хэл: Англи, солонгос, тайланд, япон, франц, хятад /мандарин/

Сонирхолтой баримт: Тэр 2017 онд Хонг Конгт “Team Wang” нэртэй өөрийн студийг байгуулсан. 

8. JENNIE

BLACKINK хамтлагийн гишүүн Jennie нь Шинэ Зеландын Окленд хотод таван жилийн турш амьдарсан ба 2010 онд YG энтэртайнментийн дадлагажигч болжээ. Тэрээр дэлхийд алдартай Chanel брэндийн нүүр царайгаар ажиллаж байна.

Төрөлх хэл: Солонгос

Бусад хэл: Англи, япон, франц

Сонирхолтой баримт: Тэрээр АНУ-ын iTunes чартын эхний аравт бичигдсэн к-попын анхны эмэгтэй уран бүтээлч юм. 

9. RM 

Дэлхийд алдартай BTS хамтлагийн ахлагч RM бол хэлний авьяастай уран бүтээлч юм. Тэрээр нэг ч удаа гадаад руу явж үзээгүй бөгөөд бие даан англи хэл сурсан аж. 

Төрөлх хэл: Солонгос

Бусад хэл: Англи, япон

Сонирхолтой баримт: Түүний IQ нь 148 ба сурлагаараа Өмнөд Солонгосын шилдэг сурагчдын нэгт тооцогддог байжээ. 

10. LISA

Бүжгийн хатан хаан, BLACKPINK хамтлагийн отгон гишүүн Lisa нь Тайландад төрж өссөн бөгөөд дөрвөн настайгаасаа бүжиглэж эхэлсэн юм. Тэр анх Өмнөд Солонгост ирэхдээ солонгосоор нэг ч үг мэддэггүй байсан.

Төрөлх хэл: Тайланд

Бусад: Солонгос, хятад, англи

Сонирхолтой баримт: Тэрээр GOT7 хамтлагийн гишүүн  BamBam-тэй 18 жилийн турш нөхөрлөж байгаа.

Эх сурвалж: Yolo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button