Зөвхөн зар сурталчилгаанаас маш өндөр орлого олдог эмэгтэй жүжигчид

Солонгос цувралын оддод дагалдаж ирдэг бичигдээгүй бонус нь юу гээч? Олон сая фэнүүдэд нөлөөлөх чадвар. Үүний ачаар тэд олон сурталчилгаанд тоглодог юм.

Toplist 2020 хамгийн өндөр үнэтэй эмэгтэй жүжигчдийг жагсаажээ.

1. Jun Ji-hyun

Өндөр үнэлгээтэй эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлдэг бүсгүйн нэг ангид тоглох үнэ нь 243 сая ажээ. Тэрээр Alexander McQueen-ы нүүр царай бөгөөд буюу W korea-н мэдээллэж буйгаар тус брендийн төлөөлөгч болсон анхны Солонгос хүн аж.

‘McQueen брендийн төлөөлөгч бүсгүйчүүд цөм бие даасан, хүчирхэг, өөртөө итгэлтэй, нөлөө бүхий хүмүүс байдаг’ гэх шаардлагыг нь бодоод үзвэл зохимжтой хүн түүнээс өөр байхгүй биз.

2. Song Hye-kyo

Анги бүрээсээ 121 сая төгрөгөөр тоглодог Хэгё маань Солонгос улсын хамгийн эрэлттэй жүжигчин билээ. Тэрээр үнэт эдлэлийн Chaumet брендийн Зүүн Өмнөд Азийн төлөөлөгч юм.

3. Kim Tae-hee

5-н жилийн дараа Hi Bye Mama цувралаар эргэн ирсэн тэрээр анги бүрээсээ 98 сая төгрөг олсон байна. Арьс арчилгааны JM Solution, Sery box эрүүл мэндийн ундаа, унтлагын орны бренд La Cloud-н нүүр царай юм. Мөн нөхөр Rain-ы хамт Cledor зайрмагны сурталчилгаанд тоглож байсан.

4. Gong Hyo-jin

Саяхан тоглосон When the Camellia Blooms цувралын анги бүрээс 96 сая төгрөгөөр цалинжсан байна. Piaget брендийн Зүүн Өмнөд Ази хэсгийн төлөөлөгч юм.

Их Британи улсын алдарт бренд Burberry-н төлөөлөгч, загварын шоунд нь ч алхаж байжээ.

5. Shin Min-ah

Удахгүй цацагдах Diva кинонд дүр бүтээсэн тэрээр анги бүрээс 72 сая төгрөгийн орлого олдог аж. Мина маань Roger Vivier, Chanel Beauty, Ceragem Korea, Michaa, The North Face Cartier, болон бусад брендийн төлөөлөгчөөр ажилладаг.

6. Park Shin-hye

Түүний нэг ангид тоглох үнэлгээ нь 49 сая төгрөг аж. Мөн тэрээр 2014 оноос хойш Mamonde брендийн нүүр царайгаар ажиллаж байгаа билээ.

7. Son Ye-jin

Түүний сүүлийн үеийн үнэлгээ нь ил болоогүй ч 2006 онд Alone in Love цувралын нэг ангид 66 сая орчим төгрөгөөр тоглож байжээ. Crash Landing On You болон Hollywood-н кинонд тоглож буй түүний үнэлээ өссөн нь гарцаагүй биз.

Түүний цаглашгүй үзэсгэлэн гоо нь Солонгосын арьс арчилгааны брендүүд болох Neuramis, Vanav, Manyo зэргийг төлөөлдөг юм.

Source: Handgai.club

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button