Гоо сайхны сэдэвтэй Солонгосын шилдэг 10 драм

Бидний сэтгэлийг догдлуулсан хайр сэтгэлийн сэдэвтэй солонгос олон ангит кино их байдаг. Харин хайр сэтгэлээс гадна гоо сайхны сэдэвтэй олон ангит кино олон байдаг. Эдгээр олон ангит кинон дээр гоо сайхны мэс засал, нүүр будалт, хичээл зүтгэлээсээ турах гэх мэт олон сонирхолтой үйл явдал өрнөдөг. Тэгвэл танд гоо сайхны сэдэвтэй шилдэг 10 олон ангит киног танилцуулж байна.

1. Жинхэнэ гоо үзэсгэлэг /True Beauty 2020/

Им ЖуКён бол ахлах сургуулийн сурагч. Бага байхаасаа л өөрийн царайндаа сэтгэл дундуур байсан тэрээр өөрийн царайгаа нууж, бусдад хөөрхөн харагдахын тулд нүүр будалтаар өөрийнхөө жинхэнэ царайг нууж иржээ. Нүүр будалтаас болж хөөрхөн харагдах түүний өмнө хоёр залуу гарч ирснээр адармаатай харилцаа эхэлнэ.

2. Каннамын гоо үзэсгэлэн /ID: Gangnam Beauty 2018/

Инээдмийн энэ онц сонирхолтой цуврал нь тэрээр өөрийгөө илүү хөөрхөн төрсөн бол хувь заяа нь одоогийнхоосоо хамаагүй илүү байх байсан гэдэгт итгэдэг Мэри бүсгүйн талаар гарна. Ингээд мэ с за салд орсноор өөрийн хамгийн их хүсэмжилдэг үзэсгэлэнт эмэгтэй болох боловч нэгэн төгс залууд сэтгэл алдрах болно. Гэтэл тэр залуу нь плас тик мэ с зас лыг үзэн яддаг нэгэн. Ингээд үйл явдал сонирхолтойгоор өрнөх болно.

3. Миний гоо үзэсгэлэн /Oh My Venus 2015/

Ким Янг-Хо залуу бол Холливудын оддын хувийн дасгалжуулагч багш бөгөөд олны нүднээс далдуур байдаг. Баян тансаг гэр бүлээс гаралтай ч багадаа их зовлон бэрхшээл үзэж шаргуу хөдөлмөрийнхөө ачаар түүнийг даван туулжээ. Харин Ган Жүн-Юн бол 33 настай өмгөөлөгч эмэгтэй олон жилийн өмнө гэр бүлээ тэтгэж амьдралтай тэмцэж байсан бол тэр одоо илүүдэл жинтэйгээ тэмцэх хэрэгтэй болно. Илүүдэл жинтэй бүсгүй болон алдартай баян өв залгамжлагч дасгалжуулагч хоёрын хайр дурлалын түүхийг өгүүлнэ.

4. Тэр хөөрхөн байсан /SHE WAS PRETTY 2015/

Багадаа бие биедээ сайн байсан Hye-Jin , Sung-Joon 2 олон жилийн дараа уулзахаар болно. Гэвч Hye-Jin багадаа царайлаг , онц сурдаг охин байсан ч өдөр ирэх тусам аавтайгаа адилхан улаан хацар , буржгар үстэй болдог. Харин Sung-Joon бүдүүн шоовдор хүүхэд байснаа томроод өндөр , царайлаг залуу болсныг мэдээд Hye-Jin өөрөөсөө ичээд сайн найз Ha-Ri -г өөрийнхөө өмнөөс уулзуулж адал явдал эхэлдэг

5. The Beauty Inside 2018

Ким Ү Жин гэх залуу их сонин онцлогтой. Өглөө бүр сэрэхдээ өөр хүний төрхөөр сэрдэг. Нэг хүн дахин хэзээ ч давтагддаггүй. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, гадаад хүн хүртэл болж өөрчлөгддөг. Гэтэл нэгэн өдөр И Сү хэмээх бүсгүйтэй учирснаар түүний амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд гарч ирнэ.

6. Гоо бүсгүйн нууц /Birth of a Beauty 2014/

Sa Geum-ran гэх нэгэн бүсгүй хүнтэй суугаад 8 жил болсон хэдий ч тарган, царай муутай гэх шалтгаанаар хадмындаа, нөхөртөө нэр хүндгүй амьдардаг хэдий ч өөрийнхөө энэ байдалдаа сэтгэлээр унаж шантарч байгаагүй бүсгүй юм. Нэгэн өдөр гадаадад сургуульд явсан гэх нөхөр нь нэгэн телевизийн хөтлөгч бүсгүйтэй хамт амьдарч байгааг мэднэ. Нөхөр нь энэ явдлыг мэдсэн эхнэрээ санамсаргүй байдлаар осолд ороход хүргэнэ.

Гэвч эхнэр нь ослоос амьд үлдэх бөгөөд нэгэн гоо сайхны хагалгаа хийдэг Han Tae-hee гэх залуу дээр ирэх бөгөөд хагалгаагаар хуучны Sa Geum-ran гэх эмэгтэй тэр чигтээ өөрчлөгдөн үзэсгэлэнтэй бүсгүй олон хувирна. Улмаар бүсгүй нэрээ өөрчлөн Sara болгох бөгөөд өөрийг нь а лах гэсэн хуучин нөхрөөсөө өш*өөгөө авна.

7. The Miracle 2016

Ихэр эгч дүүс Квон Ши А болон Кван Ши Ён нар эсрэг тэсрэг хүмүүс. Ши А алдартай, төгс төгөлдөр К-поп од байхад Ши Ён өрөөнөөсөө огт гардаггүй илүүдэл жинтэй охин. Нэгэн өдөр ид шид тохиож тэдний бие солигдож үйл явдал өрнөнө.

8. Сүрчиг /Perfume 2019/

Жингийн илүүдэлтэй гэртээ суудаг авгай амиа хор*лохыг бодох авч нэгэн ид шидтэй сурчигний ачаар тэрээр 20 настай юм шиг харагдана. Модель болохыг мөрөөддөг түүнийг загварын алдартай дизайнер гэртээ үйлчлэгчээр авна.

9. Miss Korea 2013

Гоо сайхны компаниа хөл дээр нь босгох гэж яваа Hyung-Joon дунд сургуульд цуг сурдаг байсан бүсгүйтэй тааралдан. Тэрээр хөөрхөн бүсгүй Lee Yeon-Hee-г Солонгосын Мисс болгох санаа гарган улмаар өөрийн компаниа аврах төлөвлөгөөтэй ажиллана.

10. My Lovely Sam Soon 2005

Найз залуу нь араар тавьж олон хүний өмнө өөрийг нь хаясаны дараа Ким Сам Сүн гэх ихэмсэг алдартай ахлах тогоочийн тусламжийг авах болно.

Source: Handgai.club

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button