Өсвөр насныхны заавал үзэх ёстой шилдэг 10 цуврал

Хаанаас л бол хаанаас үзэж болох, олон сэдвээр бүтээгдсэн тэр олон кинонууд дундаас та алийг нь үзэхээ мэдэхгүй байвал энэ кинонуудаас сонгож үзээрэй. Тэр тусмаа өсвөр насныханд бүр ч тохирно.

1. S.e.x Education (2019)

Ахлах сургуулийн хайр дурлал, бэлгийн боловсролын тухай энэхүү цувралаас та үзэж болно. Өөрийгөө олж авах, шинэ, огт төсөөлөөгүй мэдрэмжүүдийг нээх, найз нөхдийн холбоо болон таны амьдралд тохиолдож болох гэнэтийн үйл явдал, түүнээс магад хэрхэн сэргийлж болохыг ч та мэдэж болох юм. Та дүр болгоноос ямар нэгэн зүйлийг анзаарч, асуудалгүй хүн гэж нэгээхэн ч үгүйг ойлгох биз ээ.

2. Girl from Nowhere (2018)

Сүүлийн үед миний дурлан үзэж буй цуврал. Нанно гэх охин шинэ сургуульд шилжин орох болгонд үзэгчдэд нэгийг ухааруулах үйл явдлууд болох болно. Хэн нэгэн мөнгийг, баян тансаг харагдахыг эцэг эхээсээ илүүд үзэхэд юу болох вэ? Хэт их атаархал буцаад ямар үр дагавар авчрах вэ? Бусдын хөдөлмөрийг хуулахад та үнэндээ хэнийг хуурч байгаа вэ гээд олон асуултын хариултыг сонирхоорой. 

3. Dream High (2011)

Урам, итгэл найдвар бэлэглэсэн хамгийн гоё, сэтгэлд тод үлдэх кино бол гарцаагүй “Мөрөөдлөөс ч илүү” билээ. Хөгжилтэй, хамгийн гол нь танд зорилгынхоо төлөө хэрхэн тэмцэхийг ойлгуулах болно.

4. Cheese in the Trap (2016)

Оюутан насыг, тэр үед таны уулзаж учрах олон төрлийн хүнийг харуулах болно. Та тэр огт өөр, том ертөнцөд явж орох үедээ олон ч шинэ хүмүүстэй танилцаж, тэр болгонд таны төсөөлсөн шиг биш байж болно шүү дээ. Маш алдартай Webtoon-ээс сэдэвлэн бүтээжээ. 

5. Euphoria (2019 present)

Олон нийтийн сүлжээ, өсвөр насны хайр, харилцаа, гүн шигдсэн айдас болон бидний болохгүй гэж мэддэг ч тэр болгон ухаардаггүй зүйлсийн тухай энд харуулах болно. Үзээд дууссаны дараа танд хачин хоосон мэдрэмж төрж мэдэх юм. 

6. Malcolm in the Middle (2002 2006)

Бид бүгдийн мэдэх энэхүү алдартай цуврал бол тун хөгжилтэй, сонирхолтой, хүүхэд бүрийн үзэх ёстой тийм л бүтээл юм. Та сайхан инээж авахыг, бас мэдээж олон шинэ зүйлийг мэдэж авахыг хүсвэл, хүнд дарамттай мэдрэмжээс салж, гэр бүлээ бас жаахан ойлгохыг хүсэж байвал заавал үзээрэй.

7. Reply 1988 (2015)

Найз нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн тухай харуулж, амьдралын сургамж өгөх чанартай, сайн бүтээл. Үүнээс гадна Reply 1994, Reply 1997 зэрэг бүтээлүүд бүгд Netflix дээр байгаа шүү.

8. Skins (2007 2013)

Том болж, асуултынхаа хариултыг олж, хайр дурлал, нөхөрлөл гээд бүх зүйлийг олж авахаар хичээж буй, бас мэдээж олон зүйлийг үзэж туулж, даван гарахаар хичээж буй өсвөр насныхны тухай өгүүлнэ. Маш олон өөр амьдралтай, бас бидний нүүр тулдаг, мэдэрдэг олон асуудлыг давахаар хичээж буйг харуулна.

9. Elite (2018)

Испанийн энэхүү триллер цуврал Netflix-т орсон цагаасаа олон хүнийг хуйлруулсан. Энгийн л ажилчин ангийн 3 хүүхэд баячуудын тусгай сургуульд орсон цагаас эхлэн олон үйл явдал эхэлж, аллага, нууцлаг үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Жаахан сонирхолтой, гэмт хэргийн тухай өгүүлсэн кино үзэхийг хүсэж байвал үзээрэй.

Elite

10. True Beauty (2020 2021)

Алдартай Webtoon-ээс сэдэвлэсэн тус киноны гол дүрийн охин нүүрээ будаж сурсны дараагаас амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдөж, хамгийн хөөрхөн охин гэгдэх болдог. Гэхдээ будаггүй царайг нь хүмүүс харах вий гэж айхаас гадна хайр сэтгэлийн асуудалдаа санаа зовж буй түүний хувьд энэ асуудлууд нь ч хангалтгүй гэсэн мэт гэр бүлийн ч асуудал их тохиолдоно. Гэхдээ энэ кино хөгжилтэй, хөнгөн мэдрэмж өгөхөөс гадна олон зүйлийг ойлгуулах боломжтой билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button