Хамтлагийнхаа гишүүдийг дарамтаас аварч байсан 5 айдол

K-pop айдолууд бие биетэйгээ дотно байж , хүнд үед тусалж дэмжиж байдаг. Мөн тэдэнд ч гэсэн дарамтлуулах тохиолдол байдаг. Тэгвэл та нартаа тэр цаг үед хамт байж хамгаалж байсан тохиолдолуудыг хүргэж байна.

1. BIGBANG хамтлагийн Taeyang сургуульдаа G-Dragon-г хамгаалж байсан тохиолдол.

G-Dragon анх удаа хаалттай сургуульд сурахаа больж нээлттэй сургуульд сурж байжээ. Тэр эхний өдрөөсөө л од байсан учраас олны анхаарлыг татаж байж. Хичээл дуусахад хэдэн хүүхдүүд ирж дарамтлаж эхлэхэд нэг сургуульд хамт явдаг Taeyang түүнийг хамгаалдаг байжээ.

2. BLACKPINK хамтлагийн JENNIE , LISA-н талд үргэлж зогсоно гэдгээ хэлсэн үе.

33-р Golden Disc Award дээр Lisa маш их муухай сэтгэгдлүүдийг нэтизэнүүдээс авч байсан бөгөөд ихэвчлэн тэрний гарал угсаа төрсөн газраас болсон сэтгэгдлүүд байсан байж. Жишээ нь: “Солонгос маягаар нүүрээ будсан болохоор л тэр сэтгэл татам харагдаж байна”. Харин энэ явдлаас төд удалгүй Thailand-н Bankok-д (Lisa-н төрсөн газар) BLACKPINK тоглолт хийхэд Jennie нь бүх фенүүдийнхээ өмнө Lisa-р “үнэхээр бахархдаг тухайгаа” хэлж “гишүүдээ сайн харж хандах болноо” гэж хэлж байжээ. Олон хүмүүс энэ явдлыг 33-р Golden Disc Award -с болж ийм үйлдэл хийсэн гэцгээж байгаа юм.

3. MAMAMOO хамтлагийнхан Moonbyul-ийг сургуульд нь дарамталдаг байсан хүнтэй таарсан үе.

Moonbyul-нь ахлах ангидаа дуучин болно гэснийхээ төлөө дарамтлуулдаг байжээ. Тэрээр хэлэхдээ:

“Би ахлах ангид байхдаа дуучин болохыг хүссэн болохоор шалгаруултанд ороцсон юм. Гэхдээ тэрнээсээ болж дарамтлуулдаг байсан” гэж ярьсан бөгөөд тэдний дунд түүний хамгийн сайн найз хүртэл байсан. Хэдэн жилийн дараа тэр санаандгүй хамтлагийнхаа гишүүдтэйгээ явж байхдаа дарамтладаг байсан хүүхдүүдийнхээ нэгтэй нь таарсан тэр хамтлагийн гишүүд нь тэрхүү ларамтладаг байсан хүн рүү ширтэж эхэлжээ. Moonbyul нь хэлэхдээ:

“Тэр намайг тухайн үед танихгүй юм шиг жүжиглэж байсан. Харин манай гишүүд тэр түүхийг мэддэг байсан тэгээд тэд бүгд түүн рүү ширтэж эхэлсэн. Надад түүнийг ялах юм шиг мэдрэмж төрж энэ чинь л миний найзууд гэж бодогдсон” гэжээ.

4. VIXX хамтлагт байсан Hongbin, N-г хамгаалсан.

2018 онд VIXX хамтлагйин N-нь жил болгон хийдэг шигээ Японд өөрийнхөө фен уулзалтыг хийсэн бөгөөд тэр үед харин фенүүд нь “ Чи үнэхээр л фенүүддээ хайртай юм бол бүх фенүүдтэйгээ төрсөн өдрийнхөө үдэшлэгийг хийгээчдээ” гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж байсан. Тэр үед Hongbin нь VIXX хамтлагийн гишүүн байсан бөгөөд N хамгаалсан утгатай жиргээ бичиж байжээ:

-“ Хэн нэгнийг үзэн ядах байгаа болгодогоо зүгээр л больё. Чи өөрийнхөө сэлмийг сугалснаар тэр хүнд ямар санагдах бол гэж бодож үзсэнүү?” хэмээн жиргэж байжээ.

5. Bts хамтлагийн RM, Suga, J-Hope нар B-Free-с өөрсдийгөө өмөөрч байжээ.

Suga, RM нар нь өмнө нь BTS-д дэбүт хийхээсээ өмнө нь газар доорхи репперүүдэд байсан. Дараа нь BTS-д дэбүт хийхээр шийдэхэд B-Free реппер нь дургүйцлээ илэрхийлж –“Та нар(Suga, RM) реппер болж болох боломжтой байтал, даанч та нар үүгийг ашиглаж чадсангүй.

BTS ямар хип хоп уу? Охин шиг нүүрээ будаад тайзан дээр гарах ямар хип хоп уу?” гэсэн байдаг тэр ч бүү хэл тэдний нэрийг хүртэл тоглоом тохуу болгож байсан. Энэ үгэнд нь арми ч гэлтгүй бусад фендомууд хүртэл сэтгэлээр унаж, гайхширсан,мөн үнэхээр хүндлэлгүй байсан гэцгээж байсан юм. Харин үүнд нь RM, Suga, J-Hope нар хариу барьж дуу хийсэн байна. Энэ явдлын дараагаар олон жилийн дараа B-Free нь твиттердээ уучлал гуйсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button