Хэрвээ чи сэтгэлээр унасан бол эдгээр 10 K-драмаг үзээрэй…

Таны нүүрэнд инээмсэглэл тодруулж, сэтгэл санааг тань сайхан байлгаж өгдөг олон драма байдаг. Эдгээрээс ердөө 11-ийг танилцуулж байна!

1. Waikiki-д тавтай морил

JTBC-ийн 20 ангитай цуврал драма. Киноны товч тайлбар: Кан Дун Гү бол кино найруулагч болох мөрөөдөлтэй нэгэн. Гэхдээ тэрээ азгүй байдлаасаа болоод ичгэвэртэй байдалд орсон. Чон Жүн Ги бол аавынхаа мөрийг даган жүжигчин болохыг хүсдэг нэгэн гэхдээ тэр одоо ердөө туслах жүжигчин. Бун Дү Шиг кино зохиолч болохоор Солонгост ирсэн гэхдээ юмс түүний төсөөлсөн шиг хялбар байдаггүй. Эдгээр 3н залуу Өмнөд Солонгосын Итауон хотод Ваикики нэртэй зочид буудал ажиллуулдаг. Тэдний буудал дампуурлын ирмэгт ирж, мөн нэгэн нууцлаг хүүхэд болон ганц бие залуухан ээж гарч ирэх болно.

2. Тэр хөөрхөн байсан

Загварын сэтгүүлийн хэвлэлийн газрын ар талд тавигдсан аз, төрх байдал нь өөрчлөгдсөний дараа дахин уулздаг өнгөрсөн хоёр танилын тухай бодит түүхээс сэдэвлэсэн романтик инээдмийн кино бөгөөд гол дүрд нь Park Seojoon, Jung DaBin нар тоглосон юм.

3. Хүндийн өргөлтийн дагина

Kim Bokjoo YG-ийн жүжигчид болох Joohyuk, Sungkyung нарын тоглосон 2017 онд MBC сувгаар гарсан кино юм. Коллежийн хүндийн өргөлтийн багийн тамирчин Kim Bokjoo болон усан сэлэлтийн тамирчин Jung Joonhyung нарын хайрын түүхийн талаар гарах юм.

4. Oh My Ghostness

2015 онд tvN-р цацагдсан уг кино нь нийт 16 ангитай бөгөөд романс, инээдэм төрлийн кино юм. Гол дүрд Park Boyoung, Jo Jungsuk нар тоглож ээ.

5. Хүчирхэг эмэгтэй Do Bongsoon

БунСүн хэмээх нэртэй хүчирхэг гартай эмэгтэйн талаар гарах юм. Түүний гэр бүлийн эмэгтэйчүүдэд тэр хүч чадал удамшин дамждаг байсан бөгөөд тэрээр энэ хүчээ ашиглан амьдардаг дүүрэгт нь гарсан хэ*ргийг мөрдөхөөс гадна нэгэн баян тоглоомын компаний газрын захиралтай танилцах юм

6. Түүний хувийн амьдрал

Сун Дог Ми бол галерейд ажилладаг нэгэн. Харин ажлын бус цагаар бол алдартай хөвгүүдийн хамтлагийн гишүүн Ши Ан-ы фен.Галерейн ажил+ Ши Ан-ы фен энэхүү амьдралд нь нэгэн хүн гарч ирэх болно. Тэр бол Ryan. Нэгэн цагт алдартай зураач байсан ч одоо бол нэг ч удаа зурдаггүй. Ryan бол хүмүүсийг огтхон ч сонирхдоггүй нэгэн ч Дог Ми-тэй уулзсанаар түүнийг сонирхож эхлэх болно.

7. Oh My Venus

10 жилдээ хотынхоо хамгийн хөөрхөн охин байсан Kang Jooeun одоо 33 настай, илүүдэл жинтэй, хуульч болсон. Санаандгүй байдлаар маш алдартай хувийн дасгалжуулагчтай танилцаж, түүний тусламжтай хуучин галбираа олж авахыг хичээх болно.

8. Ким нарын бичиг яасан юм бол?

Гэр бүлийнхээ бизнесийг эрхлэн компанийхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг ухаалаг, чинээлэг мөн ихэрхүү зантай И Ён Жүний нарийн бичиг Ким Ми Су гэнэтхэн л ажлаасаа гарах болсноор үйл явдал цааш өрнөнө

9. My Lovely Samsoon

2004 онд цацагдсан MBC сувгийн энэхүү драманд Kim Suna, Hyunbin нар тоглосон юм. Уг драманд Ким Сам Сун хэмээр хаягдсаны дараа 7 кг жин нэмсэн, дундаж амьдралтай 29 настай ганц бие бүсгүйн талаар гарах юм.

10. Цалгисан хайр

2015 онд гарсан 2 ангитай тус кино нь MBC-р цацагдсан бөгөөд гол дүрд нь Kim Seulgi болон HIGHLIGHT хамтлагийн дуучин Yoon Doojoon нар тоглодог юм. Уг кино Ахлах ангийн сурагч Дан Би ЭЕШ-нхаа өдөр санаандгүйгээр Жусоны үед очсоноор үйл явдал өрнөх юм.

Source: Handgai.club

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button