Ким Кардашьяны хамгийн их шуугиан тарьж байсан халуухан хувцаслалтууд

Үргэлж олны анхаарлыг өөртөө татах зүйлс хийж байдаг алдартнуудын тэргүүн эгнээнд реалити шоуны од Ким Кардашьян бичигдэнэ. Түүний хувьд шуугиан тарих хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга нь халуухан бие галбирыг нь тодотгосон хувцаслалтууд билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн анхаарал татсаныг нь хүргэхээр бэлтгэлээ.

1. Цагаан даашинз

Ким нэгэн загварын шоуны үеэр бэлхүүс хүрсэн ухлаадас бүхий энгэртэй цасан цагаан даашинз өмсөж ирсэн юм. Тэрээр уг шоуны үеэр шинэ загварын төслөө зарласнаас харвал энэ нь Кимийн ердөө л “ажил хэрэгч” хувцас бололтой.

2. Геометрийн оруулгатай хар даашинз

Versace-ийн сонгодог даашинзыг Ким өмсөж, Нью-Йоркийн загварын долоо хоногийн гала тоглолтонд оролцсон юм.

3. Арьсан даашинз

Ким үргэлж шинэ хувцасныхаа зургийг цахим орчинд байрлуулдаг. Тэгвэл энэхүү цэвэр арьсан даашинз нь үнэхээр олны анхаарлыг татаж чаджээ.

4. Бэлхүүсэвч

Luis De Javier хэмээх бэлхүүсэвчийн брэнд бүтээгдэхүүнээ Кардашьянаар сурталчлуулсан нь жинхэнэ нүдээ олсон хэрэг болов.

5. “Нойтон” даашинз

Алдартнуудын “цуглуулга” болдог MET Gala-д хамгийн анхаарал татсан даашинз нь үнэхээр Ким Кардашьяных байсан юм.

6. “Нүцгэн” даашинз

Тэрээр нэгэн үдэшлэг дээр ийм даашинзтай ирсэн байна. Зарим хүмүүс үүнийг нь нэвт харагддаг дотуур хувцас хэмээн нэрлэсэн аж.

7. Хүрмэн даашинз

Ким энгийн хүрмийг даашинз болгож хувиргасан нь үнэхээр дэгжин байсныг дурдах хэрэгтэй.

8. Унадаг дугуйн шорт

Сүүлийн үед бүсгүйчүүд унадаг дугуйны бариу шортыг бүхий л арга хэмжээн дээр өмсөх тренд дэлгэрээд байгаа. Энэ нь мэдээж Кимийн эхлүүлсэн зүйл юм.

9. Хүрэмтэй өмд

Ким эрэгтэй хослолын зөвхөн хүрэм болон өмдийг нүцгэн биен дээрээ өмссөн нь яг л даашинз шиг харагдаж байгаа биз. 

10. Цэнхэр өнгөтэй бариу даашинз

Met Gala 2019-ийн дараах үдэшлэгт тэрээр энэхүү номин цэнхэр бариу даашинзаар гоёсон юм. Хүмүүс Кимийн ямар нарийн бэлхүүстэй болохыг хараад хавиргаа авахуулсан гэж хүртэл сэжиглэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button