Taeyang болон Min Hyo Rin нар хүүхэдтэй болж буйгаа зарлалаа

Өмнөд Солонгосын алдартай хосуудын нэг, BIGBANG хамтлагийн гишүүн Taeyang болон жүжигчин Min Hyo Rin нар хүүхэдтэй болж буйг “Hankook Ilbo” сонин мэдээлжээ. Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр тус сонины мэдээлэл цацагдсаны дараа жүжигчин Min Hyo Rin-ий агентлагаас уг мэдээллийг үнэн хэмээн баталсан юм.

Хосууд 2014 онд танилцаж, 2018 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд жүжигчин Min Hyo Rin ийнхүү 35 насандаа хөл хүнд болж байгаа билээ. Түүний харьяалагддаг Plum агентлагаас “Hyo Rin олны нүднээс далд, чимээгүйхэн амаржихыг хүсэж байгаа тул олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс тэдний хувийн амьдралыг хүндэтгэж, хэт их оролцохгүй байхыг тусгайлан хүсэж байна” хэмээн мэдэгдэл хийсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button