Нэгэн залуу найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барихын тулд 2400 км замыг туулж ирсэн боловч түүний найз охин нь хуурч байгааг олж харжээ

Жинхэнэ романтик хүн хайртай хүнээ аз жаргалтай болгохын тулд юу ч хамаагүй хийх болно. Том ч бай, жижиг ч бай хайртай эмэгтэйгээ инээлгэх арга замыг бодох болно.

Үүний тод жишээ бол хайртай найз охинтойгоо уулзахаар 2400 км замыг туулж, цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулсан энэ залуу.

Тэрээр түүнийг гайхшруулахын тулд хөөрхөн бамбаруушны костюм өмсөөд очжээ. Гэвч нөхцөл байдал эргэж, найз охиноо өөр залуутай хамт байгааг олж харжээ. Залуугийн сэтгэл гонсойж, бамбаруушныхаа малгайг тайлж, өөрийгөө хэн болохыг илчилсэн байна.

Тэд хол зайн харилцаатай байсан нь ойлгомжтой. Залуу түүнтэй уулзахаар 2400 гаруй км замыг туулан ирсэн боловч түүнийг ингэж угтана гэж огтхон ч төсөөлөөгүй байжээ.

Залуу түүнтэй юу ч дуугаралгүй шууд л буцаад явсан бол харин найз охин нь араас нь яаран гүйж очоод тэврээд авчээ.

Түүнээс уучлал гуйж байна гэж таамаглаж болно. Эдгээр зургууд олон нийтийн сүлжээнд нэн даруй олны анхаарлыг татсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button