Энэ сард нээлтээ хийх үзэгчдийн хамгийн өндөр хүлээлттэй цувралууд

Дараах нийтлэлээрээ бид үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд буй, энэ онд нээлтээ хийх долоон солонгос цувралыг танилцуулж байна.

1. JIRISAN

  • Гол дүрийн жүжигчид: Jun Ji Hyun, Joo Ji Hoon, Sung Dong Il, Oh Jung Se
  • Ангийн тоо: 16
  • Цацагдаж эхлэх хугацаа: Аравдугаар сарын 23
  • Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 10 минут
  • Насны заалт: +15
  • Төрөл: Драма, гэмт хэрэг, нууцлаг

Товч танилцуулга: Seo Yi Kang бол Jirisan байгалийн цогцолборт газрын шилдэг байгаль хамгаалагчдын нэг. Төөрсөн хүмүүсийг аврах тал дээр арвин туршлагатай нэгэн. Түүний ажилладаг Jiri уул нь нууцлаг үйл явдлуудаар дүүрэн тул аялагчид төөрөх нь олонтаа. Мөн өрөөлийн болон өөрийн аминд хүрэх зорилготой хүмүүс ч ихээхэн үзэгдэнэ. Нууцлаг явдалтай кинонд дуртай бол уг цувралыг заавал үзээрэй.

Сонирхолтой баримт: Жүжигчин Jun Ji Hyun нь 2021 оны байдлаар Солонгосын хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодроод байгаа билээ. Түүний жилийн орлого нь 17 тэрбум вон аж.

2. THE KING’S AFFECTION

  • Гол дүрийн жүжигчид: Park Eun Bin, Rowoon, Nam Yoon Su, Bae Yoon Kyung, Choi Byung Chan
  • Ангийн тоо: 20
  • Цацагдаж эхлэх хугацаа: Аравдугаар сарын 11
  • Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 10 минут
  • Насны заалт: +15
  • Төрөл: Драма, түүхэн, хайр дурлал

Товч танилцуулга: Угсаа залгамжлах ханхүүгийн хатан ихэр хүүхэд төрүүлэх хэдий ч нэг ихэр нь охин байдаг. Үүнийг муу ер хэмээн үзэж охиныг цаазлах зарлиг буулгадаг. Гэвч хатан охиныхоо амийг аварч, нууцаар өсгөдөг. Хожим ихрийн өрөөсөн буюу ханхүү өөд болсноор амьд үлдсэн гүнж түүний оронд амьдрах хэрэгтэй болно. Хэрэв та түүхэн кинонд дуртай бол уг цувралыг заавал үзээрэй.

Сонирхолтой баримт: “The King’s Affection” цувралыг Lee So Young зохиолчийн “Yeonmo” хэмээх манхвагаас сэдэвлэн бүтээжээ.

3. INSPECTOR KOO

  • Гол дүрийн жүжигчид: Lee Young Ae, Kim Hye Joon
  • Ангийн тоо: 12
  • Цацагдаж эхлэх хугацаа: Аравдугаар сарын 30
  • Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 10 минут
  • Насны заалт: +15
  • Төрөл: Гэмт хэрэг, инээдэм, нууцлаг

Товч танилцуулга: Хүнд гэмт хэргийн мөрдөгч Koo Kyung Yi-гийн эргэн тойронд өрнөх хөгжилтэй явдлын талаарх цуврал. Koo Kyung Yi энэ дэлхийд шударга ёс тогтоохоос өөрт оногдсон хэргийг шийдэхийг илүүд үздэг, хүнд гэмт хэргийг ч гарамгай шийддэг мөрдөгч. Түүний энэ удаагийн хэрэг нь хийсэн хэргээ осол болгон далдаж, даатгалын мөнгийг нь залилан авдаг цуврал алуурчин оюутны хэрэг ажээ.

4. IDOL:THE COUP

  • Гол дүрийн жүжигчид: Ahn Hee Yeon, Kwak Shi Yang, Kim Min Kyu
  • Ангийн тоо: 16
  • Цацагдаж эхлэх хугацаа: Арваннэгдүгээр сарын 1
  • Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
  • Насны заалт: +15
  • Төрөл: Дуу хөгжим, драма

Товч танилцуулга: Амжилттай яваа болон амжилтад хүрч чадаагүй айдолууд, хүсэл мөрөөдлөө орхиж, зоригтойгоор урагш алхаж байгаа залуучуудын түүх.

Сонирхолтой баримт: Одоо гарч буй түүхэн, хайр дурлал төрлийн “Lovers of the Red Sky” цувралын гол дүрийн эрэгтэй жүжигчин Kwak Shi Yang-ий энэ оны хоёр дахь гол дүрийн бүтээл болоод байгаа юм.

5. THE ALL AROUND WIFE

  • Гол дүрийн жүжигчид: Han Da Gam, Shim Ji Ho, Han Sang Jin
  • Ангийн тоо: 120
  • Цацагдаж эхлэх хугацаа: Аравдугаар сарын 4
  • Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 35 минут
  • Насны заалт: +15
  • Төрөл: Драма, гэр бүл, мелодрама

Товч танилцуулга: Сайхан амьдрахын төлөө тэмцэж буй Seo Cho Hee болон баячуудын Гангнам дүүргийн эргэн тойронд өрнөх үйл явдлыг харуулах аж.

Сонирхолтой баримт: Цувралын эхний анги аравдугаар сарын 4-нд цацагдаж 15.6 хувийн үзэлтийг авчээ.

6. REFLECTION OF YOU

  • Гол дүрийн жүжигчид: Go Hyun Jung, Shin Hyun Bin, Kim Jae Young, Choi Won Young
  • Ангийн тоо: 16
  • Цацагдаж эхлэх хугацаа: Аравдугаар сарын 13
  • Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 10 минут
  • Насны заалт: +15
  • Төрөл: Гэмт хэрэг, драма

Товч танилцуулга: Нөхөрт гарахаас татгалзаж өөрийн хүсэл мөрөөдлийг дагасан эмэгтэй болон өөрийн амьдралын туслах дүр болсон хоёр эмэгтэйн хайр дурлал, өшөө хорслын талаар үзүүлнэ.

7. MY NAME

  • Гол дүрийн жүжигчид: Han So Hee, Ahn Bo Hyun, Park Hee Soon
  • Ангийн тоо: 8
  • Цацагдаж эхлэх хугацаа: Аравдугаар сарын 15
  • Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 50 минут
  • Насны заалт: +15
  • Төрөл: Гэмт хэрэг, тулаант, адал явдал

Товч танилцуулга: Аавынхаа үхлийн нууцыг мэдэхийн тулд тагнуулч болж, томоохон гэмт хэргийн бүлгэмд элссэн эмэгтэйн талаар үзүүлэх аж.

Сонирхолтой баримт: “The World of the Married”, “Nevertheless” зэрэг цувралын гол дүрийг чадварлаг бүтээн сүүлийн үед нэрд гараад байгаа жүжигчин Han So Hee-гийн өөр нэгэн өнгө төрхийг харуулсан цуврал ажээ.

Source: yolo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button