Диваажингийн шат киноны жүжигчид 18 жилийн дараа

“Диваажингийн шат” цуврал дэлгэцнээ гарснаас хойш 18 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Чой Жи Ву

“Анхны хайр”, “Диваажингийн шат”, “Өвлийн хайрын дуу” зэрэг цувралуудаар манай үзэгчдийн эчнээ танил болсон Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч Чой Жи Ву Өмнөд Солонгосын Пажу хотод 1975 онд мэндэлжээ. Анх 1994 онд MBC телевизийн жүжигчний шалгаруулалтад оролцож, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байв. Чой Жи Ву 2001 онд Солонгосын мисс тэмцээнд гутгаар байрыг эзэлж байжээ. Тэр 2002 онд тоглосон “Өвлийн хайрын дуу” киногоороо монголчуудын танил болсон билээ. Жи Ву 2018 онд олны танил бус нэгэнтэй хуримаа хийж, 44 насандаа ээж болсон юм.

Квон Сан У

Өдгөө 48 настай тэрбээр 2001 онд “Амтат санал” кинонд тоглож, дэлгэцийн урлагт хөл тавьжээ. Хоёр жилийн дараа Чой Жи Ву, Ким Тэ Хи нартай хамтран тоглосон “Диваажингийн шат” цувралд Ча Сун Жугийн дүрд тоглосноор ихээхэн алдартай болсон. Энэ магадгүй түүний хамгийн алдартай дүр байх. Ихэнх хүмүүс уг киноны дүрээр нь түүнийг таньдаг. Үүнээс хойш “Хаан”, “Скарлет Иноканс”, “Асура” зэрэг олон кинонд дүрээ бүтээжээ.

Ким Тэ Хи

Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн тоонд багтдаг жүжигчин, загвар өмсөгч Ким Тэ Хиг үзэгчид “Диваажингийн шат”, “Харвардад учирсан хоёр”, “Солонгон бүрхүүл” зэрэг цувралуудаар нь андахгүй сайн мэднэ. Эерэг болон эсрэг талын дүрийг тун чавдарлаг бүтээдэг тэрээр хамгийн сүүлд “Hi Bye Mama” кинонд дүрээ бүтээжээ. Тэрээр 1980 оны гуравдугаар сарын 29-нд Өмнөд Солонгосын Үлсан хотод мэндэлжээ. Тэрээр эгч, дүүтэй айлын дундах хүүхэд. Дүү нь “Диваажингийн шат” кинонд дүрээ бүтээсэн жүжигчин юм. 2012 оноос дуучин, жүжигчин Рэйнтэй үерхэж эхэлсэн бөгөөд 2017 онд хуримаа хийж, мөн ондоо охинтой болжээ. 2019 онд хоёр дахь охиноо өлгийдөн авсан байна.

Шин Хён Жүн

Тус кинонд Тэ Ү-гийн дүрийг бүтээсэн Шин Хён Жүн өдгөө 53 настай. Тэргадаад төрх, урт сормууснаасаа болж “Арабын хунтайж” хоч зүүжээ. 1989 онд загвар өмсөг, жүжигчнээр гараагаа эхлүүлж байсан бөгөөд Йонсей Их сургуульд хөнгөн атлетикийн чиглэлээр суралцаж байжээ. Өдгөө энтертайнмент нэвтрүлэг, ток шоу хөтлөхийн зэрэгцээ Их Сургуулийн профессороор ажиллаж байна. 2013 онд өөрөөсөө 12 насаар дүү Линда Кимтэй гэрлэсэн. Түүний эхнэр АНУ-д хөгжмийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нэгэн.

Пак Шин Хе

Маш олон киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин Пак Шин Хэ өдгөө Солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн тоонд багтдаг. Түүний амжилтын гараа “Диваажингийн шат” киноны гол дүрийн бага насыг бүтээснээр эхэлсэн юм. Тэрээр олон алдартай цувралуудад тоглосноор Солонгосын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болжээ. Тэрбээр 2015 онд “Форбес”-ын Korea Power Celebrity жагсаалтын 33-т эрэмбэлэгдсэн бөгөөд хоёр жилийн дараа амжилтаа эрчимтэй ахиулж 12 дугаарт бичигджээ. 31 настай жүжигчин бүсгүй 2003 онд “Диваажингийн шат” кинонд тоглосноороо олны танил болж, 2013 онд “Өв залгамжлагчид” кинонд тоглосноороо ихээхэн алдаршжээ.

Пэк Сон Хён

Тус кинонд Ча Сун Жугийн бага насны дүрийг бүтээсэн Пак Сон Хён 32 настай. Багаасаа урлагт хөл тавьсан бөгөөд 5 настайдаа “I Wish for What Is Forbidden to Me” хэмээх кинонд тоглож байсан бол “Диваажингийн шат”-д тоглохдоо 14 настай байлаа. Үүнээс хойш олон цувралд тоглосон амжилттай залуу жүжигчин тэрээр өнгөрсөн жил хуримаа хийжээ.

Lee Wan /Kim Hyung-soo/

Тус кинонд гол дүрийн жүжигчний бага насны дүрийг бүтээсэн тэрээр өдгөө 37 настай. Түүний төрсөн эгч нь жүжигчин Ким Тэ Хи юм. Ли Ван хэмээх тайзны нэрээр 2003 онд “Диваажингийн шат”-д тоглож, жүжигчний гараагаа эхлүүлжээ.

Пак Жи Ми

Пак Жи Ми бол түүний тайзны нэр. Жинхэнэ нэр нь Park Ga-Ryeong. Тус цувралын Хан Ю Ригийн бага насны дүрийг бүтээсэн бөгөөд өдгөө 33 настай. Анх 1998 онд “Advocate” цувралд тоглож байжээ.

Source: harizm.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button