Жүжигчин Lee Seung Gi сэтгэцийн өвчтөй түүнтэйгээ тэмцэж байгаа

SBS -ийн Master in the house дахь сүүлийн дугаарт Lee Seung Gi сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болон сэтгэцийн эмчилгээ хийлгэхэд тулгарч буй бэрхшээлүүдийнхээ талаар ярьжээ.

Энэ жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой таван жүжигчний нэг болох Lee Seung Gi бол өмнө нь дор хаяж нэг таны мэдэх K-Drama-д тоглож байсан од жүжигчин юм. SBS -ийн Vagabond, My Girlfriend Gumiho -оос хамгийн сүүлд tvN -ийн Mouse-н гол дүрд тоглосноосоо хойш олон шилдэг шоу нэвтрүүлэгт оролцож, олон жүжигчний шагнал хүртсэн.

Нэмж дурдахад тэрээр дуучин байхдаа Солонгос, Японы өргөн цар хүрээтэй дискографи урсгалаар явдаг байсан байна. Гэсэн хэдий ч заримдаа алдар нэр нь өөр нэг талаараа маш их зарлагатай байдаг.

Lee Seung Gi сэтгэцийн эмч, доктор Oh Eung Young-тай ярилцаж байхдаа өмнө нь сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байснаа зоригтойгоор дэлгэсэн байна… Энэ бүхэн түүний 2016 оны 2 -р сараас эхлэн цэргийн албанд явахаас өмнө болсон байна. Түүний өвчин нь маш их шаналж , айж сандрах зэрэгээр мэдрэгддэг байжээ.

Тухайн үед түүний оюун ухаан, бие аль аль нь “сайн биш” байсан. Олон хүмүүсийн нэгэн адил тэрээр олон янзын эмч дээр очиж, өвчнийхөө шалтгааныг олж мэдэхийн тулд янз бүрийн шинжилгээ хийлгэсэн. Гэсэн хэдий ч “тэд түүний мэдэрч байгаа зүйлийг” мэдэрч чадаагүй байна.

Эцэст нь түүнийг ойр дотны хүмүүс нь сэтгэцийн өвчтөй гэдэгийг мэдэрч түүнийг эмнэлэгт хандахад хүргэсэн байна. Гэвч тэрээр тийм ч амар яваад оччихож чадаагүй бөгөөд удаан хугацаанд бодож тунгаасны эцэст очиж үзүүлсэн байна.

Мөн тэрээр уг асуудлын талаар эмчидээ ярихдаа нэг л дэлгэрэнгүй, бүгдийг нь ярьж чадахгүй байгаа талаараа хэлсэн байна. Уг асуудал дээр Doctor,Oh Eung түүнд зөвлөгөө өгч нээлттэй байхыг хүссэнээр нэвтрүүлэг дууссан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button