Мэргэжлийн волейболын тоглогч Lee Da Young нөхрөө араар нь…

Мэргэжлийн волейболын тоглогч Lee Da Young-н нөхөр волейболчин бүсгүй түүнийг хуурч байгаа гэсэн мессежүүдийг ил болгосон байна.

Түүний нөхөр уг мессежийг инстаграм хаягаараа хүлээж авсан бөгөөд нэг залуу эхнэрт нь маш их хайртай бөгөөд түүнтэй хамт амьдрахыг хүсэж байгаа талаараа хэлсэн байна. Харин хариуд нь залуу бид гэрлэсэн чи иймэрхүү юм хийгээд хэрэггүй гэж хариу бичсэн байна.

Үүний дараа тун удалгүй түүний эхнэр түүн рүү чат бичиж би чамаас салмаар байна. Зүгээр надаас салаад өг чамтай амьдарч ханалаа гэх мэтээр хэл амаар доромжилж мөн хэрвээ салж өгөхгүй бол хүн хөлсөлж чамайг хенеелгене гэсэн байна.

Уг мессежүүдийг залуу айсандаа олонд дэлгэсэн бөгөөд цаашид юу болохыг харж чадахгүйн гэж санаа зовинон байсан байна.

Өмнө нь мэргэжлийн волейболын тоглогч Lee Da Young нөхөр гэрлэхдээ олон жилийн турш сэтгэлзүйн болон үг хэлээр доромжилуулсны улмаас эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдэгдэж байсан. Тэрээр 2018 онд волейболчинтой гэрлэсэн бөгөөд одоогоор салах гэж байгаагаа ийнхүү мэдэгдэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button