Жүжигчин Сансармаа-ийн Монголоо алдсан бүтэлгүй оролдлого

Single ladies киноны гуравдугаар ангийн шинэ дүр болох Хадаанд жүжигчин Б.Сансармаа тоглосон. Одоогоос 10 гаруй жилийн өмнө МҮОНТ-д хөтлөгчөөр ажилладаг байсан тэрээр эргэн олны өмнө гарахдаа төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байдаг.

Хөтлөгч байхдаа “Хатариш” дуугаар алдаршсан дуучин “жижиг” Амараатай үерхдэг байсан Б.Сансармаа алс холын АНУ-г зорьсноор харилцаагаа тасалсан.

Хэсэг хугацаанд эх орондоо байгаагүй тэрээр Лос Анжелос хотод жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөж ирээд “Single lady’s” кинонд тоглож үзэгч олны харцыг булааж, шинэхэр чадварлаг жүжигчин шинээр төрөн гарлаа шүү гэдгээ ёслол төгөлдөр тунхаглан зарласан гэж хэлхэд болно.

Single ladys цувралд тоглосны дараа түүний инстаграмм дагагчдын тоо огцом нэмэгдэж, олон олон зар сурталчилгаанд тоглох санал хүлээж авсан тэрээр саяханаас шинэхэн хайртайгаа учирч аз жаргалтай байгаа бололтой.

Аяллыг амьдралынхаа нэг хэсэг болгосон загварлаг бүсгүй саяхан сүй тавьсан бөгөөд одоогоор хэн гэгч эрхэм түүний хайртай залуу болох нь тодорхойгүй байгаа. Харин жүжигчин бүсгүй найз залуугийнхаа тухай “Манай найз залуугийн нэг зэвүүн зүйл нь намайг жоохон драматай охиноос эмэгтэй хүн болгосон гэх юм уу. Яг сонсогдож байгаа шигээ биш шүү.

Охидууд тэгдэг ш дээ. Жаахан хэрэлдээд л “явлаа” гэдэг. Тэр бол охидын туулж өнгөрүүлдэг зам юм шиг байгаа юм. Бүх л охид тийм байдаг. Харин манай найз залуу болохоор ерөөсөө араас гарч ирдэггүй. Би хувцсаа барьчихсан гараад л явна.

Гэхдээ бүр явахгүй нь тодорхой. Зүгээр л драмадаж байгаа нь тэр байхгүй юу, гуйлгах гээд л. Дараа нь тэгж гарахаасаа ядардаг болсон. Том болж байгаа нь тэр. Зарим хосууд хайрлаж байна гээд давраагаад байдаг. Манай хүн тэгдэггүй” хэмээсэн байна.

Тэрээр нэгэн шинэхэн дэлгэцийн уран бүтээлд тоглож байгаа бөгөөд энэ тухайгаа инстаграмм сторигоороо үзүүлэх болсон тэрээр зураг авалтны дундуур хөгжилдөөд авав бололтой.

Дуулж бүжиглэн цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ Монгол моринд алим өгхөөр удаа дараа оролдсон боловч бүтэлгүйтэв бололтой.

Арга ч үгүй биз хээр талаар дүүрэн байх шимт ногоогоо идэж өссөн амьтан сайхан улаан алимыг нь тоож ч урууландаа хүргэсэнгүй.

Ингээд үзэсгэлэнт Сансармаагийн сүүлийн үеийн зурагнуудаас хүргэж байна.

1.

2.

3.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button