Жүдочин охиноос мисс бүсгүй болсон жүжигчин Ариукагийн нууц жор

“Амьдралд тавтай морил” киногоороо олоны анхаарлыг татсан авъяаслаг залуу жүжигчин Ариука.

Уг кинонд тоглохдоо нэлээн мяраалаг байсан болоод ч тэр үү тамирчин бүсгүйн дүрийг бүтээсэн. “Эмоци” продакшинд ажиллаж байгаа тэрбээр гаднах төрхөндөө ихэд анхаарч бараг л мисс болсон гэхэд хилсдэхгүй.

Дөнгөж турсныхаа дараа тэрээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө 6 сарын хугацаанд 25кг жин хаясан гэдгээг нуугаагүй. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Ус сайн ууж, ногоо жимс, махыг түлхүү иддэг байсан. Амтанд тэгтлээ дурлаад байдаггүй минь хэрэг болсон.

Өглөө босоод 4 стакан ус уугаад 2 ширхэг өндөгний цагаан иддэг. Өндөгний цагаан нь уураг, шар нь өөх тос учраас шарыг нь огт хэрэглэдэггүй. Өдөртөө ногооны салат, мах жимс их иднэ. Оройдоо өлсвөл тараг, өргөст хэмх, улаан лооль гэх мэт зүйлс иддэг. Орой 6 цагаас хойш юм идэхийг боддоггүй.

Хүнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол нойр шүү. Эрүүл хооллолт+хөдөлгөөн+амралт= сайхан бие” гэжээ. Тэрээр уг дэглэмээрээ хүүхэд төрүүлсэн ч дахин таргалаагүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button