Дэлхийг алмайруулсан Солонгос залуу!

Энэ бол гэрэл зураг биш. Авьяаслаг зураачийн бодит байдалд хамгийн дөхүүлж зурсан уран зураг юм. Өмнөд Солонгосын иргэн 43 настай Ён-Сун Ким (Young-Sung Kim) хэмээх зураач АНУ-ын Нью-Йорк хотноо амьдардаг бөгөөд энэ төрлийн уран бүтээлээр 20 жилийн өмнөөс мэргэшиж иржээ.

Энэ нь уран зургийн гиперреализм хэмээх төрөл бөгөөд 1990-ээд оноос анхны бүтээлүүд гарч байв. Энэ чадвараараа тэрбээр уран зураг сонирхогчдын дунд нэлээдгүй алдаршиж байна. Харин сүүлийн жилүүдэд илүү хүчтэй хөгжсөнөөр олон шүтэн бишрэгчидтэй болжээ. 

Нэг зургийг зурахад тэрбээр 3-10 сар зарцуулагддаг.

Тэрбээр дэлхийн хамгийн алдартай музейнүүдийн нэгд үзэсгэлэнгээ гаргахыг хүсдэг.

Түүний зурагнуудын дундаж үнэ 10 мянган доллар.

“Би эрч хүчээ байгал эхээсээ авдаг”

Ён-Сун Ким: “Би байгаль дэлхий, хүрээлэн байгаа орчноос эрч хүч авдаг. Миний дуртай сэдэв бол бичил биетүүд, жижиг амьтад юм. Миний бтүээлүүдийг үзсэн хүмүүс “Энэ чинь гэрэл зураг юм биш үү” гэж үргэлж асуудаг”.

“Урлаг бол бурханаас надад өгсөн бэлэг юм”

Ён-Сун Ким: “Бүтээлүүд маань хүүхдүүд шиг минь надад үнэ цэнтэй”. Түүнийг манай гаригийн хамгийн чадварлаг 3D зураач гэж нэрлэх хүн олон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button