“Squid Game” цувралын 2-р бүлэг гарах нь БАТЛАГДЛАА

Энэ оны есдүгээр сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьж, кино урлагийн салбарын олон олон рекордыг шинэчилсэн “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг гарна гэдгийг тус цувралын зохиолч, найруулагч Hwang Dong-hyuk “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдлээ.

Тэрээр:

“Олон нийтээс цувралын хоёрдугаар бүлэг хийгдэхтэй холбоотой их хэмжээний дарамт шахалт, хүсэлт ирж байгаа. Та бүхэн бидэнд дараагийн бүлгийг хийх тал дээр ямар ч сонголт үлдээгээгүй гэж хэлж болох юм. Гэхдээ энэ бүтээл хэзээ нээлтээ хийх тухай мэдээлэл өгөхөд хэтэрхий эрт байна. Ямартай ч би та бүхэнд Seong Gi-hun эргэн ирэх болно гэж амлаж байна” гэжээ.

Найруулагч Dong-hyuk “The Guardian” вебсайтад өгсөн ярилцлагадаа “Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийн тухай дурдаж байсан билээ. Тэрээр энэ бүлгээс гадна тэс өөр жанрын бүрэн хэмжээний кино бүтээхээр төлөвлөж буй бөгөөд уг хоёр бүтээлийн алийг нь түрүүлж хийхээ хараахан шийдээгүй байгаагаа дурдаж байсан юм.

Эх сурвалж: Hypebeast

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button