Алдарт жүжигчин Хён бин-ий сарын орлого, орд харш мэт house болон бусад эд хэрэгсэлтэй танилцая.

Алдарт жүжигчин Хён биний нэр хүндийн гараа нь анх ”My name is Kim Sam Soon” хэмээх киноны гол дүрд тоголсоноор эхэлсэн байдаг. Энэхүү киног дуусан дуустал Хён бин маань үзэгчдийг байлдан дагуулж, олон мянган шүтэн бишрэгчидтэй болж, Солонгосын хамгийн царайлаг оддын тоонд дээгүүр бичигдэх болсон.

Hyun Bin oppa бол Солонгосын урлагийн тэрбумтнуудын нэг бөгөөд одоогоор 10 сая долларын хөрөнгөтэй гэсэн тооцоо байдаг.

”Нууц цэцэрлэг, Чам дээр буух хайрын буулт… зэрэг олон алдартай телевизийн олон ангит кинонд тоглосон тэрээр энэ жил хамгийн өндөр цалин авдаг жүжигчдийн жагсаалтыг тэргүүлээд байна. Сүүлийн жилүүдэд кинонд нэг анги тоглох үнэлгээ нь өсөж 82000 доллар болж өссөн байна.

Crush Landing on you киноны од ”Lee He Ho”, Bigbang хамтлагийн дуучин ”Daesung” зэрэг VIP хүмүүсийн амьдардаг газар болох Heukseok-dong дахь MArk Hills хэмээх тансаг зэрэглэлийн орд харшид түүнийг амьдардаг болохыг хэвлэл мэдээллийнхэн олж мэдсэн байна. Түүний энэорд харш нь 2.5 сая долларын үнэтэй бөгөөд аав ээждээ гэхэд л үүнтэй ойрлцоо үнийн дүнтэй байшинг худалдаж авч өгсөн гэнэ.

Жүжигчин маань мөнгө хэрэгтэй хүмүүст болон ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хандив ихээр өргөдөг бөгөөд саяхан Ковид-19 тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Солонгосын эрүүл мэндийн байгууллагад 181000 долларыг хандивлаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button