2011 онд цацагдсан биднийг одоо ч байлдан дагуулсаар байгаа 5 K-pop дуунууд

10 жилийн өмнө гарсан хэдий ч одоог хүртэл сонсогчдод хүрсэн эдгээр дуунууд орчин үеийн дуунуудын эхлэл суурь болсон билээ. Эдгээр дуунуудгүйгээр тэр үеийг төсөөлшгүй.

“Be My Baby” – Wonder Girls

“Be My Baby” нь тус хамтлагийн хоёр дахь студийн цомог болох “Wonder World” цомогт багтсан бөгөөд тэд АНУ-д хэдэн жил бэлтгэл сургалтынхаа дараа гарчээ.

“I Am The Best” – 2NE1

Энэ дуу нь тэсрэлт болж чадсан тул бид эхний хэдэн секундыг сонсоод л таних чадна. Бүх зүйл нь өөртөө итгэх итгэл, зан чанарыг илтгэдэг бөгөөд бид 2NE1 хатдуудаас дутах зүйлгүй гэж найдаж байна. Энэ нь хит дууны жагсаалтаас тэргүүлж, бүх төрлийн дээд амжилтуудыг тогтоож, гадаадад зар сурталчилгаанд гарч, … хамгийн шилдэг нь байсан нь гайхах зүйл биш юм.

“Mr. Simple” – Super Junior

Супер Жуниор-ын уран бүтээлүүд хурдан хугацаанд хит болж байсан бөгөөд “Mr.Simple” бас нэг хит нь юм. Энэхүү супер сонсогдож буй дуу нь эргэн ирэлт хийсэн эхний өдрөө тэргүүн байрын титмийг хүртсэнээс гадна жилийн эцсийн олон шагналын эзэн болсон бөгөөд цомог нь өнөөдрийг хүртэл тэдний хамгийн их борлуулалттай цомгуудын нэг болжээ.

“Good-bye Baby” – miss A

“Муу охин, сайн охин” дуугаараа гайхалтай тоглолтоо хийснийхээ дараа өндөрлөгт гарсан Miss A нь 2011 онд гаргасан “Good-bye Baby” дуугаараа ч биднийг байлдан дагуулж чадсан.

“Trouble Maker” – Trouble Maker

“Trouble Maker” нь Jang Hyunseung ба HyunA нарын хамтарсан дуу юм. Үйл явдал, зураглал мөн хөгжмийн хувьд үнэхээр сэтгэл доргиомоор хэмнэлтэй. Шүгэлдэх аяыг нь сонсоход л бид бүгд энэ дууг шууд хэлж чадна.

“Roly Poly” – T-ara

Охид, хөвгүүдийн хамтлагийн мега хит дуунуудаар дүүрэн жил байсан хэдий ч T-ara хамтлагийн “Roly Poly” нь тэр бүгдээс давж хит болж, 2011 оны хамгийн их борлуулалттай, хамгийн их татагдсан дуу болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button