Жүжигчин “Lee Se Young” яагаад гоо сайхны хагалгаа хийлгэх болов?

Бидний инээдмийн жүжигчинээр нь сайн мэдэх Lee Se young нүдэндээ хоёр удаа хагалгаа хийлгэсэнийхээ дараа 11-нд тэрээр өөрийн YouTube суваг Youngpyeong TV-р дамжуулан Ssangsoo Q&A бичлэгийг хийжээ.

Lee Se Young бичлэгийнхээ үеэр өөрийн шинэ дүр төрхийн талаар хэлэхдээ“Би нүдэндээ хоёр хагалгаа хийлгэж, нүдний хэлбэр засах, сэтлэх, доод хэсгийг сэтлэх гээд бүгдийг нь хийлгэсэн” гэжээ.

Тэрээр “Би 20 настайгаасаа хойш үүнийг хийлгэхийг хүсэж байсан хэдий ч миний ажил бол инээдмийн жүжигчин байсан учраас хийх боломжгүй байсан. Харин би өнгөрсөн жил илүү зориг гаргах хэрэгтэй гэж бодоод хийлгэхийг хүсэж байсан хагалгаануудаа хийлгэсэн. Яг одоо надад өөрийгөө ялж чадсан мэт сайхан санагдаж байна” гэжээ.

Мөн тэрээр хагалгаа хийлгэсэн эмнэлгийн мэдээллийг өгөх боломжгүй гэсэн бөгөөд ивээн тэтгэлгээр хийлгээгүй гэдгээ ч хэлжээ. Мөн тэрээр өвдөлтийнрөө талаар хэлэхдээ нэг их өвдөөгүй гэхдээ нүд маань их хүнд санагдаж байсан гэжээ.

Эргэн тойрны хүмүүс нь хэрхэн хүлээж авсан талаар тэр хэлэхдээ ” Олон хүмүүс миний талаар нийтлэл бичиж бичлэг хүртэл хийж байналээ. Ингэж байгааг бодоход хагалгаа маань амжилттай болсон гэсэн үг байх тийм үү? Яаг үнэндээ би өөрийнхөө нүдэнд сэтгэл дундуур байдаг байсан бол одоо үнэхээр аз жаргалтай байна. Үнэндээ хагалгаа маань их сайн болсон гэж бодогдож байгаа, удахгүй нүүр будалтын талаар бичлэгүүд оруулна гэж бодож байгаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button