EXO D.O. Тайваний “Secret” киноны шинэчилсэн хувилбарт тоглохоор болжээ

2-р сарын 15-нд EXO-ийн гишүүн D.O Kyungsoo 2008 онд гарсан Тайван бүтээл болох “Нууц” киног солонгос хэл дээр дахин шинэчилсэнд нь тоглоно хэмээн мэдэгдлээ.

Романтик уран зөгнөлт кинонд шинэ сургууль руу шилжиж, хуучин дадлагын өрөөнд нууцлаг аялгуу тоглож буй охинтой тааралддаг төгөлдөр хуурчын тухай өгүүлдэг аж. Эмэгтэй гол дүрийг хараахан сонгоогүй байгаа бөгөөд сонгон шалгаруулалтаар шалгаруулах юм байна.

Тус киноны найруулагчаар “Happiness”, “April Snow”, “You Call It Passion” зэрэг кинон дээр ажиллаж байсан Сео Юу Мин ажиллах ажээ.

Саяхан цэргийн албанаас халагдсан D.O. одоогоор “Moon” киноны зураг авалтад оролцох гэж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст “Secret” киноны зураг авалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button