True Beauty” Webtoon-ий зураач Yaongyi ганц бие ээж гэдгээ хэллээ

True Beauty-ийн вэбтүүний зураач Yaongyi саяхан хувийн инстаграм дээрээ хүүгийнхээ хамт авахуулсан зургаа дэлгэлээ. Тэрээр өмнө нь нэг удаа салсан гэдгээ дэлгэсэн тул олон шүтэн бишригчид түүний хувийн амьдралыг сонирхож эхэлжээ.

Yaongyi: “Надад миний амьнаас илүү үнэтэй бяцхан хүү бий. Тэр бол миний амьнаасаа илүү хамгаалж ирсэн оршихуй юм. Надаас ганц ч хором холдож байгаагүй хүүхэд одоо бага сургуулийн сурагч болсон. Тэр бол миний хүсэл эрмэлзэл, надад байдаг хамгийн үнэ цэнэтэй зүйл. Би түүнийг үүрд мөнхөд хамгаалах болно. Түүнийг энэ хорвоод оршиж байгаагийн ачаар би ядарсан ч гэсэн өдөр бүр хүч чадал олж авдаг. ”

Тэрээр цааш нь хүүхдээ өсгөхөд нь тусалсан хажууд нь байсан олон хүмүүст, мэдээж шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлжээ. Yaongyi хэдийгээр түүнийг ганцаараа өсгөсөн ч гэсэн цаашдаа ч сайнаар өсгөн хүмүүжүүлж, илүү их хичээх болно гэдгээ бичжээ.

Өмнө нь, тэрээр өгсөн ярилцлагадаа салсан ч гэсэн дахин гэрлэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button