BTS хамтлаг “Penthouse 2” цуврал дээр гарчээ

SBS телевизийн хит драма болох “Пентхаус 2”-ийн арын ажилчин нь магадгүй BTS-ийн фен ARMY бололтой.

Пентхаус цуврал амралтын өдрүүдээр хоёр дахь цувралаа цацаж, тус цувралыг үзэж байсан бүргэдийн нүдтэй ARMY нар Чеон Сеожин (Ким Со Ён) дуурийн концертондоо бэлдэж байх үеэр барьсан тансаг цүнхийг анзаарчээ.

Илүү нарийвчлан үзвэл тансаг зэрэглэлийн цүнхэнд “JIN & V” гэж бичигдсэн нь BTS-ийн гишүүд болох Жин, V нарыг хэлж байгаа аж!

Энэ нь BTS нь Penthouse дээр гэнэтийн бяцхан хэсэгт гарсан анхны тохиолдол биш юм. Тус цувхалын 1-р бүлэг дээр Бэ Руна (Ким Хён Су) нүүрээ будаж байх үед түүний хажууд танил зүйл харагддаг. Тэр нь BTS-ийн анхны 2 COOL 4 SKOOL цомог болж таарсан!

Пентхаусын ямар дүр байхаас үл хамааран, BTS-ийн дүр төрхтэй ямар нэгэн байдлаар таарч тохирч чадаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button