Айдол гэмээр царайлаг 7н арын бүжигчид

Рүүки нараас ENHYPEN-ы Ni-Ki болон aespa-гийн Karina гэх мэт өмнө нь арын бүжигчин байсан айдолууд цөөнгүй байдаг.

Ард бүжиглэж байж хүмүүсийн анхаарлыг татсан эдгээр бүжигчдийг олон хүмүүс дебүт хийгээсэй гэж боддог.

1. Kai-ын арын бүжигчин no:ze

Каi-ын соло дебүтнээс хойш олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа no:ze инстаграм дээр 580 мянган дагагчидтай болсон. Мөн солонгосын бренд түүнд хамтран ажиллах санал тавьсан.

Инстаграм хаяг: @noze_wayb

2. Red Velvet-ийн арын бүжигчин Yu Seul Ki

Jessi болон Hyolyn-ы ч ард бүжиглэдэг Yu Seul Ki нь Seulgi-тэй ижил нэртэй бас ижилхэн муур шиг цариатай гэж яригддаг.

Инстаграм хаяг: @yu__seulki

3. Baekhyun-ы арын бүжигчин Kim Ji Hyang

Kang Daniel, Rain, Somi нарын ард ч бүжиглэж байсан. Тэр бүр өөрийн гэсэн фенсайттай бөгөөд айдол биш боловч Sublime Artist Agency ( Exid-Hani Hyomin г.м уран бүтээлчид харъялагддаг) -тэй гэрээ хийсэн. 130 мянган инстаграм дагагчидтай бөгөөд модел бас хийдэг.

Инстаграм хаяг: @sk8soxer

4. Sunmi-гийн арын бүжигчин Cha Hyun Seung

Girls’ Generation хамтлаг болон Taeyeon-ы ч ард бүжиглэж байсан. Багадаа дуучин болохыг мөрөөддөг байсан бөгөөд хэсэг хугацаанд бэлтгэгдэгч хүртэл байсан. Гэхдээ тэрээр бүжигчний ажилдаа дуртай гэсэн бөгөөд давхар модел хийдэг. Инстаграм дээр 300 мянган дагагчтай.

Инстаграм хаяг: @502bright

5. Chungha-гийн арын бүжигчин Wood

Тэр ч бас өмнө нь айдол болохоор JYP энтертайнмэнтэд бэлгэгдэж байсан бөгөөд Stray Kids-ийн Bangchan-тай дотно найзууд билээ. Түүнийг бүжигчний хувиар биш айдолын хувиар тайзан дээр харахыг хүсдэг хүмүүс олон.

Инстаграм хаяг: @a.ssa_wood

6. ATEEZ-ийн арын бүжигчин Eugene Kim

Wanna One, Block B, X1 зэрэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан. Үүгээр ч зогсохгүй Dawn-ы Money дууны бүжгийг зохиосон.

Инстаграм хаяг: @bbt_uzin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button