Drama King Lee Jong Suk-ийн эргэн ирэлт: Түүнийг санагдуулам 7 зүйлс

Жүжигчин Lee Jong Suk цэргийн албанаас халагдаад сар гаруй хугацаа өнгөрчээ. Тэрээр 1-р сарын 2-нд инстаграм хуудсаараа дамжуулан цэргээс ирснээ албан ёсоор зарласан билээ. Түүний хамгийн сүүлчийн уран бүтээл бол 2019 онд гарсан “Romance Is a Bonus Book” драма байжээ. Түүнийг санагдуулам 7 зүйлс:

1. Гайхалтай жүжиглэх ур чадвар

Lee Jong Suk бол зүгээр л нэг хөөрхөн царай бус авъяаслаг жүжигчин гэдгээ үргэлж харуулдаг. Түүний тоглосон кинонууд нь байнга хит болдог төдийгүй томоохон шагналуудыг ч хүртдэг аж. “Pinocchio”, “Doctor Stranger” зэрэг бүтээлүүд нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд зарим нь Солонгосын Драмын шагнал гардуулах ёслолуудаас томоохон шагналуудыг нь түүжээ.

Түүний зүрх шимшрэм жүжиглэлтүүдийг харах төдийд уйлахгүй хүн гэж үгүй. Түүний сэтгэл хөдлөлөө гаргах чадвар маш өндөр тул үзэгчид өөрт нь татагдахаас өөр аргагүй байдаг аж.

2. Түүний хамелеонтой төстэй дүрүүд

Мэдээжийн хэрэг, түүний сэтгэл татам төрх, өөртөө итгэх итгэл нь тэс ондоо дүрийг бүтээх чадварыг бий болгодог. Lee Jong Suk ухаалаг прокурор, сургуулийн ялтан, язгууртан хаан, тэр ч байтугай вэбтүүны дүрд тоглож байсан.

Ихэнхдээ сайн талын дүр бүтээдэг байсан ч тэрээр “V.I.P.” гэмт хэргийн кинонд цуврал алуурчны дүрд тоглож жүжиглэх уян хатан чанараа харуулсан.

3. Намуухан, зөөлөн хоолой

Түүний дуу хоолой нь романтик байдлаас гадна уур уцаартай зэрэг олон сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаг бөгөөд үүгээрээ фенүүдийнхээ сэтгэлийг булаадаг. Тэрээр чимээгүй нэгэн боловч ярихдаа үг бүрээ тодорхой илэрхийлэхийг эрмэлздэг байна.

4. Чадвар нь ямар ч жүжигчинтэй тохирдог

Түүний авъяас чадвар нь дэлгэцийн болон гадны жүжигчидтэй харьцах боломжийг олгодог. Тэрбээр хамтрагчийнхаа нас, зан чанар, дүрээс үл хамааран зохицож чаддаг, дулаан энергитэй хүн!~

5. Загварын мэдрэмж

Lee Jong Suk жүжигчний карьераа 15 настайдаа 2005 онд Сөүлийн загварын долоо хоногийн коллекцид дебют хийсэн хамгийн залуу эрэгтэй загвар өмсөгчөөр эхэлжээ.

Тэрбээр саяхан Esquire сэтгүүлийн зураг авалтаараа загвар өмсөгчийн хувиар эргэн ирж, дизайнерын хувцаснаас эхлүүлээд төмсний шуудай хүртэл юу ч өмссөн бай төгс харагдана гэдгээ харуулсан. Сүүлд олон нийтэд гарч ирэхдээ урт, хар үсээрээ олон олон хүний гайхшралыг төрүүлээд байсан юм.

6. Өхөөрдөм төрх, хөгжилтэй нүүрний хувирал

Тэрбээр хүнийг татах төгс увидастай агаад гүн гүнзгий төрхтэй, үнэхээр өхөөрдөм нэгэн.

7. Драма дээрх kiss-scene!

Lee Jong Suk-ийн үнсэлтийн хэсэг нь К-драмын хамгийн их хүлээлт үүсгэдэг зүйл гэдэг нь нууц биш. Түүний хайр татам гялбаа, энхрий зөөлөн үес, сайхан инээмсэглэл нь хүн бүхэн түүнд татагдах шалтгаан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button