BLACKPINK хамтлагийн гишүүд Jisoo-гийн драманд амжилт хүсэн гэнэтийн бэлэг барижээ

BLACKPINK хамтлагийн Jennie, Lisa нар Jisoo-гийн тоглож буй цуврал “Snowdrop”-г дэмжиж буйгаа илэрхийлэн хоолны машинууд явуулжээ!!~

Өнөөдөр Жисү инстаграмаараа дамжуулан Жэнни, Лиса хоёроос ирсэн кофе&амттаны машин явуулсныг фенүүдтэйгээ хуваалцлаа. Нийт 3 пост хийсэн бөгөөд:

Эхний постон дээрээ Жэннид талархал илэрхийлсэн бөгөөд ” Миний JiCho-д (Жисүгийн киноных нь дүр Young Cho, Jisoo+Young Cho=JiCho) анхаарал тавьж өгөөрэй” гэсэн баннэр байсныг харуулжээ. Жисү: “Jendeuk Young Cho-д шинэ хоч өглөө. Баярлалаа. Хайртай шүү.” хэмээжээ.

Lisa-гийн явуулсан баннэр “Зүрх чичирхийлж байсан. Хий үзэгдэл байсан. Гайхалтай Young Cho! Сайхан хооллоорой.“

Жисү гишүүдийнхээ бэлгийг баяртайгаар үзүүлж, түүнд кофе, зуушны машин илгээсэн анхны хүмүүс гэдгийг дурдсан байна. Тэрбээр кофены машин илгээсэн анхны хүн болох Ружэд талархал илэрхийлэхээ ч мартсангүй. Жисү: “BLACKPINK бол хамгийн шилдэг нь! Маш их хайртай!”

“Snowdrop” кинонд нэр хүндтэй их сургуулийн оюутан Im Soo Ho(Jung Hae In) нэг өдөр гэнэт эмэгтэй дотуур байр руу цусандаа хутгалчихсан орж ирэх бөгөөд хөгжилтэй, хайр татам оюутан Youn Cho (Jisoo) нарын хайрын түүхийг өгүүлэх болно. Young Cho түүнийг нуугаад, аюул тулгарсан ч шархыг нь эдгээхэд нь тусалдаг аж.

Энэхүү цувралыг JTBC сувгийн гайхалтай уран бүтээлийн нэг болох “SKY Castle” киноны найруулагч, зохиолч нар хариуцах бөгөөд 2021 онд цацагдаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юмсанж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button