Үлгэр жишээ болохуйц 6 хүчирхэг эмэгтэй дүр

Энэ удаад эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зорилгоор дэлгэцнээ биднийг байлдан дагуулсан гайхалтай өөртөө итгэлтэй дүрээр танигдсан зургаан эмэгтэй жүжигчдийг танилцуулья.

“Crush landing on you ” Yoon Se-ri

Гэр бүлийн асуудлаас болж өөрийн гаднах хатуу бүрхүүлийг бий болгосон Юн Се-ри (Сон Е Жин) өөрийн загварын компантай өөртөө итгэлтэй ч гунигтай амьдралтай гүйцэтгэх захирал болж өссөн.

Гоёмсог өв залгамжлагч шийдэмгий эмэгтэй тэрээр өөрт нь тохиолдсон асуудлын дараачаар түүнийг нас барсанд тооцсон ч гэсэн буцаж ирэн суудлаа буцааж авсан нь ямар гайхалтай хүч чадалтай эмэгтэй болохыг харуулдаг.

Жо И-сео “Itaewon class” дээр

Жо И-Сео (Ким Да Ми) ахлах сургуулийн өөртөө итгэлтэй юунд ч бууж өгдөггүй дүрээр дүрслэгдсэн бөгөөд нэгэн баарны эзэн Пак Саеройи (Park Seo Joon) -ыг ятган Дан Бам хэмээх пабны менежерээр ажилд ордог.

Чиг хандлага талаар сайн мэддэг мөн мэдрэмж өндөртэй нэгэн гэдгээрээ тэрээр пабд илүү олон үйлчлүүлэгчдийг татахад нь тусалдаг тул эцэст нь урт хугацаанд тэдэнд амжилт авчирдаг. И-сео цуврал эхлэхэд мэдрэмжгүй, ширүүн байсан ч өрөвдөх сэтгэлийн үнэ цэнийг аажим аажмаар олж мэднэ, ялангуяа хамт ажиллагсдынхаа талаар илүү мэдэх бүрт.

Jang Man-wol “Hotel Del Luna”

Мэдээжийн хэрэг, хараалд өртсөн дель Луна зочид буудлын Гүйцэтгэх захирал, загварлаг Jang Man-wol (IU) -ийг хэн мартаж чадах билээ.

Хэдийгээр тэрээр урд өмнө нь ааш зан сайтай байсан ч цаг хугцаанаас болж өөрийн ашиг тусын тулд хэт их материаллаг байдлаар бүх зүйлийг хардаг болсон байв эдгээр шинж чанарууд нь түүний хүнд хэцүү үүргийг олон зууны туршид тэсвэрлэх боломжийг олгосон юм.

“Учрал” Ча Су Хён

Улс төрийн нэрт зүтгэлтний охины хувьд Ча Су Хён (Сонг Хе Кио) олон нийтийн хараанд байх ба уг алдартны амьдралаасаа зугтаж чадахгүй.

Dong Hwa зочид буудлын гүйцэтгэх захирлаар томилогдсоныхоо дараа тэрээр удалгүй сэвтсэн алдар нэрээ эргүүлэн авч, тоглоомын шилдэг нь болохын тулд өөрийн байгууллагаа байгуулснаар үнэ цэнэтэй гэдгээ баталж чаджээ.

Bae Ta-mi “Search: WWW”

Эхэндээ их л хаалттай, хөндий мэдрэмж өгч байсан ч Search: WWW-ийн Bae Ta-mi (Lim Soo Jung) хэнийг ч айлгахааргүй тайван эмэгтэй. Тэрээр Өмнөд Солонгосын хамгийн том вэб портал компаний захирлын хувьд өрсөлдөх чадвараа хадгалж байх ёстой бөгөөд өөрөөсөө өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг ч эсэргүүцэхээс айдаггүй.

Тэ-ми хоёрдугаар ангийн дундуур өөрийн компаниас ажлаас халагдсан ч шаргуу хичээсний үр дүнд багийн лидерээр нэрлэгдэж чадна.

Hye-won “Нууц хэрэг”

Элит урлагийн сангийн тэргүүлэгч найруулагчийн хувьд О Хе Вон (Ким Хи Аэ) нь нарийн, харизматик эмэгтэй бөгөөд 40-өөд насны хэн бүхэнд өөрсдийгөө шинээр бүтээх хүсэл эрмэлзлэлийг бий болгодог.

Түүний гэрлэлтээс гадуур өөр залуухан эртэй харьцдаг бөгөөд өөрт нь учрах үр дагаврыг үл харгалзан харилцаагаа ил гаргадаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button