Кино зураг авалтын үеэр танилцан хайр дурлалын холбоотой болсон жүжигчид

Уран бүтээл туурвихын тулд жүжигчид өөрсдийн сэтгэл зүрх тэсвэр тэвчээр гээд бүхий л ур чадвараа харуулдаг. Харин зарим жүжигчид тэр бүх үйл явдлын хажууд хамтран тоглогчдоо хайр сэтгэлтэй болж гэр бүр болсон байдаг.

Lee Ki Woo & Lee Chung Ah

Эдгээр жүжигчид Flower Boy Ramen Shop хэмээх 2011 онд цацагдсан цувралын зураг авалтын үеэр танилцсан ба 2013 онд үерхэж байгаагаа зарласан.

Ahn Jae Hyun & Goo Hye Sun

2015 онд цацагдсан Blood хэмээх цувралын дүрүүд бүтэн жилийн дараа үерхэж байгаагаа нийтэд зарласан бөгөөд удалгүй хуримаа хийсэн.

Jung Eun Woo & Park Han Byul

Анх 2013 онд One Well-Raised Daughter цувралын үеэр танилцсан ба дараа жилийн 12 сард нийтэд үерхэн эхэлсэнээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч 2015 онд шалтгааны улмаас өөр өөрсдийн карьераа хөөхөөр шийдсэн.

Ji Hyun Woo & Yoo In Na

Queen In Hyun’s Man 2012 цувралын үеэр танилцсан ба анх сэтгэлээ Ji Hyun Woo ярилцлагын үеэр илчилсэн бөгөөд түүнээс 10 хоногын дараа Yoo In Na радио нэвтрүүлгийн үеэр үерхэж байгаагаа зарласан.

Lee Min Ho & Park Min Young

Хотын ангууч 2011 зураг авалтын үеэр танилцан дотноссон хосууд маань жилийн дараа завгүй цагийн хуваарийн улмаас хоёр тийш болсон гэдгээ нийтэд мэдээллэсэн.

Ji Sung & Lee Bo Young

Save The Last Dance For Me 2004 цувралд дүр бүтээсэн жүжигчид маань 2013 онд гэрлэж 2015 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button