Урлагын карьераа эхлүүлэхээс өмнө цэрэгт явсан уран бүтээлчид

Park Seo Joon

Түүний анхны кино уран бүтээл нь “Dream High 2” байсан бөгөөд тэрээр ахлах сургуулиа төгсөөд 19 настайдаа буюу 2008 онд цэрэгт татагдсан. Түүнээс 2 жилийн дараа 2010 онд халагдан урлагын карьераа эхлүүлсэн байна.

Jung Hae In

Тэрээр их сургуулийнхаа 1-р ангиас эхлэн жүжиглэж эхэлсэн ба эхний жилээ төгсөөд 21 насандаа шууд цэргийн албанд татагдсан. 2 жилийн дараа цэргийн алба хаан дахин урлагт хөл тавьж эхэлсэн байна.

Lee Kwang Soo

Солонгос цувралуудад хөгжилтэй байдлаараа алдаршсан тэрээр ахлах сургуулиа төгсөөд шууд цэрэгт татагдсан ба 2007 онд цэргээс халагдан тэр жилдээ урлагт ажиллах болжээ. 2010 оноос хойш Running man хэмээх хөгжөөнт нэвтрүүлэгт оролцсоор байгаа билээ.

Hwang In Yeop

True Beauty дэх Хан Сө Жүн дүрээрээ алдаршсан залуухан халуухан жүжигчин маань 30 насыг зооглоод байгаа билээ. 2017 онд анх дебүт хийсэн залуу жүжигчин маань тэр үедээ аль хэдийн цэргийн албаа хаасан байсан бөгөөд нэгэн ярилцлагад өөрийгөө жүжигчин болоход арай хөгшин байх хэмээн хуваалцсан байна.

Yoo Seung Ho

Энэхүү жүжигчин маань анх 1999 онд дэбүт хийсэн бөгөөд тэр үедээ 6 настай байсан. The Way Home 2002 хэмээх цувралд дүр бүтээснээр амжилтанд хүржээ. 2013 онд 20 настайдаа цэрэгт татагдсан жилийн дараа халагдсанаар уран бүтээлийнхээ замналд эргэн орсон байна.

Yoon Kyun Sang

Уран бүтээлийнхээ гарааг загвар өмсөгчөөр эхэлсэн бөгөөд цэрэгт татагдан 2010 онд татан буугдсан байна. Түүнээс хойш жүжигчний гараагаа эхэлжээ.

Kim Jung Hyun

Тэрээр Солонгос улсын Урлагын их сургуульд жүжигчний ангиар суралцдаг байсан бөгөөд энэ нь түүний хүсэл мөрөөдөл байжээ. 21 настайдаа их сургуулиа төгсөхөөс өмнө цэргийн албаа хаасан байна. 2015 онд анхны дүрээ бүтээж хоёр нэр төрөлд нэр дэвшин шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button