Жүжигчин Park Seo Joon хэр баян бэ?

Park Seo Joon түүний тоглосон кино бүр нь амжилтанд хүрдэг тул жүжигчин маань энэ салбарын хамгийн тод оддын нэг болжээ. Олон улсын алдартнууд хүртэл ПСЖ-д хайртай гэдгээ хүлээн зөвшөөрч, дэлхийн өнцөг булан бүрт түүний шүтэн бишрэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Энэ нийтлэлээр бид Park Seo Joon хичнээн их мөнгө олдгийг харцгаая. Баталгаат эх сурвалж бүхий вэбсайтуудын мэдээллэж багаагаар PSJ-ийн хөрөнгө нэг сая доллараас 5 сая доллар хүртэл хэлбэлзэж байдаг юм. Хөөх

Үл хөдлөх хөрөнгийн хувьд 2016 онд Park Seo Joon Geumhodong-ийн ойролцоох орон сууцны хорооллыг эзэмшдэг бөгөөд Running Man-ийн Lee Kwang Soo, телевизийн хөтлөгч Jun Hyun Moo нартай нэг байшинд амьдардаг гэсэн мэдээлэл гарсан. Хөтлөгчийн байр тэр жилдээ ойролцоогоор 500 сая воны үнэтэй байсан гэж мэдэгдэж байсан.

Телевизийн цуврал киноныхоо хувьд PSJ нь хамгийн өндөр үнэлгээтэй ододын нэг бөгөөд мөн хамгийн өндөр үнэлгээтэй драмуудад тоглодог. Энэ нь үзэгчдийн рейтинг өндөр байх тусам сурталчлагчид тухайн шоу нэвтрүүлгийн цагийн хуваарьт хөрөнгө оруулалт хийх болно гэсэн үг бөгөөд ингэснээр жүжигчид илүү их орлого олох боломжтой болно. Зарим тохиолдолд киноны амжилт сайн байх юм бол жүжигчид гадаадад амрах эрхээр шагнагддаг.

Хавайн наран шарлагын газруудад амралтын шагнал болгон PSJ-ны сэлж байгаа тухай мэдээ байхгүй ч түүний жүжигчилсэн жүжгийн ихэнх хэсэг нь үзэгчдийн рейтинг хамгийн өндөртэй байсан. Үүнд 2016 онд KBS ’Hwarang, 2017 онд Fight for My Way, 2018 онд tvN-ийн Ким нарын бичиг яасан юм бол?, энэ жилийн JTBC-ийн Itaewon class багтана.

Тоглосон кинонуудаасаа хэдэн төгрөгийн цалин авдаг талаар танд мэдээлэл хүргий PSJ 2015 оны хит болсон She was Pretty цуврал киноны анги бүрээс 30 сая вон авсан гэсэн мэдээлэл байна. Түүний олон жилийн турш үзүүлж байсан алдартай шоу нэвтрүүлгүүдийг бодоод үзвэд ПСЖ хүссэн үедээ хүссэн бүхнээ хаанаас ч хамаагүй худалдаж авч чадахаар хүн юм байна.

Бидний тооцоолол зөвхөн кино болон суртёилгаан дээр ирээд зогсож байна гэж бодсон чинь Park Seo Joon бас Youtube дээрээс ч мөнгө авдаг болж таарлаа. Жүжигчин өнгөрсөн зургадугаар сард өөрийн сувгаар нэг сая subscribe-тай болсоныхоо төлөө YouTube Gold Play bottom авсан.

Хэрэв та гайхаж байгаа бол: Өмнөд Солонгосын YouTubers Q2HAN-ийн видеоноос үзэхэд тэд сард 3,205 доллар авдаг (гэхдээ энэ нь үргэлж тийм байдаггүй бөгөөд YouTube-ийн зар сурталчилгааны орлогын хувь хэмжээний зарим хэсгийг тэдний удирдлага нь авдаг). Түүний нэг видеог дунджаар 300-500 мянган хүн үздэг байна.

Дээр дурьдсанаас гадна PSJ олон янзын эстрад шоунд оролцсон бөгөөд K-драмын OST-уудынхаа зарим хэсгийг өөрөө дуулсан. Түүнийг ирэх жил хамгийн өндөр цалинтай Солонгосын шилдэг 10 жүжигчний нэг болно гэхэд бид гайхах зүйлгүй.

Park Seo Joon мөн буцааж өгөхөө мартдаггүй. Тэрээр саяхан Өмнөд Солонгосын хүчтэй аадар бороо, үерт нэрвэгдсэн хүмүүст 100 сая вонны хандив өргөжээ. Энэ оны 2-р сард тэрээр Дэгү хотын эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад туслах зорилгоор 100 сая вон хандивлав. Өнгөрсөн жил PSJ Гангвон мужийн гал түймрийн ослын хохирогчдод дахин 100 сая вон хандивлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button