Дэлхий даяар шуугиан тариад байгаа Лизагийн утасны дэлгэцний зураг юу байв

Саяхан IQIYI-д өгсөн ярилцлагадаа BLACKPINK‘н Лиза фенүүдийн утасны дэлгэцний зургын талаар ярих болсон бөгөөд сонирхолтой нь тэр яг өөрийнхөө утсан дээрээ ашигладаг зургийг хуваалцжээ!

Лиза Хятадын фенүүдийн дунд хэр алдартай, хайрлагддагаа хуваалцаж, нэвтрүүлэгийн олон ороцогч Лизагийн зургийг утасныха дэлгэцэн дээр тависан талаараа ярилцацгаажээ. Энэ нь түүнийг Лизагийн хамгийн дуртай зураг юу вэ гэж гайхахад хүргэсэн юм.

Нэгэн оролцогч Лизад хандан ”Та үнэхээр гайхалтай. Миний эргэн тойронд байгаа олон найзууд танд маш дуртай тул таны зургийг дэлгэцэн дээрээ тавьсан. Таны дэлгэцний зураг юу болохыг бид мэдэхийг хүсч байна” гэв.

Лиза эхлээд Хятад фэнүүд түүнийг хайрладагт нь талархаж байгаагаа илэрхийлж “Та бүхэн намайг хайрлаж хүндэтгэж байгаад би маш их баяртай байна. Та бүгд миний зургийг дэлгэцэн дээрээ тавьсан байгаа нь надад маш их таалагдаж байна. Би тэдэнд урам зориг өгч чаддаг болсондоо баяртай байна” хэмээн өөрийн дэлгэцний зургаа харуулжээ.

Миний дэлгэцний зургийн хувьд энэ бол миний хайртай анхны муур Лео гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button