BLACKPINK хамтлагийн Rosé-гийн анхны бие даасан цомог яагаад англи хэлээр дуулагдсан бэ?

BLACKPINK хамтлагийн Rosé-гийн анхны бие даасан цомог яагаад англи хэлээр дуулагдсан бэ?

BLACKPINK хамтлагийн Ружэ саяхан “On the Ground”, “Gone” гэх дуунуудаас бүрдсэн өөрийн анхны бие даасан цомгоо цацжээ. Түүний дуу хоолой, визуал нь үнэхээр цоо шинийг эрэлхийлсэн гайхалтай байхын сацуу фенүүд нь яагаад бүхэл бүтэн цомог англи хэл дээр гаргасан юм бол хэмээн шуугилдаад буй аж.

Магадгүй энэ нь дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүст хүргэх зорилготой гэж фенүүд таамаглаж байсан бол Ружэ хэвлэлийн бага хурлын үеэрээ шалтгаанаа тайлбарлажээ.

Ружэгийн хувьд дуу бүр өөртөө тохирох хэлтэй мэт санагддаг бөгөөд дууныхаа илэрхийлэмжийг дээшлүүлэхийн тулд англи хэл л хамгийн ихээр тохирох юм шиг санагдсан аж. Тэрээр фенүүддээ солонгос хэлээр дуулаагүй нь харамсалтай санагдах вий гэж санаа зовж байсан ч дуугаа өндөр түвшинд бүрэн дүүрэн хүргэх нь түүний нэн тэргүүний зорилт байжээ.

Хэрэв түүний “On the Ground” дууш сонсоогүй бол заавал сонсоорой гэж зөвлье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button