Jisoo BLINK-үүдийг юунд уриалав?

BLACKPINK хамтлагийн бас нэгэн үзэсгэлэнт гишүүн болох Jisoo Rosé-ийн хамгийн том шүтэн бишрэгч, дэмжигч гэдгээ нотоллоо.

BLINK-үүдийн тэсэн ядан хүлээж байсан Rosé-ийн бие даасан цомгийн “On The Ground” дуу нь 3 сарын 12-нд цацагдсан билээ. Энэ хугацаанд BLACKPINK-ийн хамтлагийн гишүүд чин сэтгэлээсээ түүнийг дэмжиж, Jisoo MV зураг авалтын үеэр Rosé дээр ирж, үргэлж магтаалаар булж байсан гэнэ.

Мөн энэ удаад Jisoo түүний соло дэбютийг цаг алдалгүй сурталчилж, өөрийн Instagram хаягаараа, түүний шинэ MV-г үзсэн тухайгаа мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн Instagram story-д хоёулаа хамт авхуулсан нэгэн зурган дээрээ бахархалтайгаар:

“Манай Chaeng-ийн дуу гарсан байна. Энэ бол насан туршийн [хамгийн сайн] дуу!” хэмээн бичсэн байна.

Instagram дахь хамтдаа авахуулсан зургаас гадна Jisoo Rosé-ийн албан ёсны concept зургуудыг хуваалцаж, фэнүүдээс нь түүнд маш их дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Бичлэгүүдийг үзсэн шүтэн бишрэгчид тэдний ойр дотно нөхөрлөлийн талаар ярихаас өөр аргагүй байв. Jisoo-гийн түүнийг маш их магтаж, дэмжсэн үйлдлүүд нь хүн бүрийн зүрх сэтгэлийг хайлуулж байна.

Тэд мөн, Jisoo завгүй цагийн хуваариа үл харгалзан Rosé дээр очиж, бие даасан цомгийг нь сурталчлахын тулд чөлөө гаргадаг байсныг дурьдсан байна. Үүнээс илүү дэмжлэг гэж хаана байх вэ?

Нэтизен нар үүнд их эерэг хандлага үзүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button