Хиймэл оюун ухаанаас бүтсэн виртуал охидын хамтлаг дебютээ хийнэ

Хиймэл оюун ухаанаас бүтсэн виртуал охидын хамтлаг дебютээ хийнэ

Дуу хөгжмийн салбарт шинээр гарч ирч буй нэг том дэвшил бол тэд виртуал технологи ашиглагдаж эхэлжээ.

Тодруулбал Өмнөд Солонгосын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Pulse9 компани Eternity хэмээх 11 гишүүдээс бүрдсэн виртуал хамтлаг байгуулхаар болсон байна. Өмнө нь мөн SM энтертэйнмент aespa хэмээх амьд дуучид болон виртуал дуучдаас бүрдсэн хамтлагийг танилцуулсан билээ. Харин Eternity хамтлагийн хувьд бүхий л зүйл нь AI, тэр дундаа Deepfake технологийн тусламжтайгаар бий болж буйгаараа онцлогтой гэнэ.

Eternity хамтлагийн гишүүдийг шалгаруулахдаа интернет орчинд санал асуулга явуулан хамгийн их санал авсан 11 моделийг сонгосон ба гишүүд тус бүр өөрсдийн өвөрмөц зан төрхтэй хэмээн мэдээлэлжээ. Түүнчлэн Pulse9 компанийн зүгээс Eternity хамтлаг бодит үйл ажиллагаанд оролцох боломжгүй, харин сурталчилгааны нүүр царай, инфлюенсерээр ажиллах боломжтой хэмээн мэдэгджээ.

Eternity хамтлаг гуравдугаар сарын 26-нд анхны уран бүтээлээ цацах ба тизер бичлэгээ Youtube тавцандаа байршуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button