Жүжигчин Goo Hye Sun одоо ч “Boys Over Flowers” киноныхоо мөнгөөр амьдардаг уу?

Жүжигчин Goo Hye Sun саяхан KBS Radio-гийн Park Myung Soo-гийн Радио шоунд оролцож, өөрийн санхүүгийн талаар цочирдом зүйл хэлжээ.

Уг нэвтрүүлэг дээр Goo Hye Sun сонсогчиддоо ажил ойрд юу хийж яваагаа, ажлынхаа талаар товч ярьжээ.

Goo Hye Sun : “Би New Age дуу, хөгжмийг хийдэг, бас бичдэг. Мөн чиглүүлж, найруулдаг бөгөөд энэ нь надад бүгдийг зэрэг хийх боломжийг олгодог.”

Түүнээс яагаад ийм олон салбарт ажиллаж, өөр өөр төрлийн салбарт ажилладаг тухай асуухад аливаа зүйлийг бүрэн эзэмшихийн тулд олон төрлийн мэргэжил мэддэг байх ёстой хэмээн онцолжээ.

Goo Hye Sun: “Сургуульд ямар нэгэн мэргэжлээр суралцахаасаа өмнө 12 өөр сургалтанд хамрагдах ёстой. Нэг зүйлд мэргэшэхийн тулд бүх зүйлийг мэддэг байх ёстой гэж би бодож байна. Кафе нээхдээ кофе болон дотоод засал чимэглэлийн талаарх мэдлэгийг олж авах хэрэгтэйтэй адил би ямар нэгэн зүйлийг эзэмшихийн тулд өшөө олон зүйлийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна.”

Түүний ирээдүйн төлөвлөгөө нь ур чадвараа сорих явдал аж.

Тэрээр дуу, хөгжмөө олон нийтэд цацах эсхүл театрт хүмүүст шинэ зүйл үзүүлэхийг хүсч байгаа хэмээн хэлжээ.

Гэхдээ түүний сарын орлогын талаар асуухад анхаарал татам хариулт өгчээ.

Goo Hye Sun: “Хэрэв та нэг сар хичээнгүйлэн ажиллавал тэр жилдээ хүссэн бүхнээ хийх боломжтой. ‘Boys Over Flowers’ киноны зураг авалтын дараа би хүссэн зүйлсээ үнэхээр удаан хугацаанд хийж чадсан ч одоо өөр төсөл, өөр кино хайх цаг болчихжээ.”

Энэ хариулт нь Park Myung Soo-г гайхшаруулахын зэрэгцээ тэрээр “Энэ нь та ‘Boys Over Flowers’ кинонд бүтээсэн дүрийнхээ орлогоор одоо ч амьдралаа залгуулж, амьдарсаар байгаа гэсэн үг үү?” хэмээн асуужээ.

Хариуд нь Goo Hye Sun: “Итгэнэ үү, байна уу ​​өөрөө л мэд. Яг зөв. Тэгэж байгаа.” хэмээсэн нь түүний Жанди-гийн дүр үнэхээр өндөр амжилт атгуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэж чаджээ гэдгийг харуулж байна!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button