IU хэрхэн зурган дээрээ 180см өндөр гардаг вэ?

Жүжигчин, дуучин IU нь бусад одуудаас жижиг биетэй гэдгээрээ алдартай. Түүний одоогийн өндөр нь 162 см гэж албан ёсны танилцуулга дээр нь байдаг. Харин фэнүүд нь нэг зүйлийг анзаарсан нь түүний арын ажилчид зургийг нь яг л 180 см мэт харагдуулж авдаг нь тэдний сонирхолыг татсан юм.

2019 онд гарсан “Hotel Del Luna” драманы зураг авалтын үеэрх дарсан зурагнууд:

Харин сэтгүүлчийн авсан зураг дээр энгийн гоёмсог харагдаж буй хэдий ч instagram дээрх зурагтай нь харьцуулан өнцгийн ялгааг харж болно.

Түүний эдгээр зургийн нууц нь Hotel Del Luna драманы арын зураг авалтыг харуулсан видео бичлэг дээр гардаг.

Түүний зургийг дарахын тулд зурагчин нь арагшаа нэг хөлөө тавьж, утсаа хэвлийн хэсэгтээ байрлуулан бага зэрэг бөхийлгэж авдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button