Пентхаус киноны эмэгтэй жүжигчидийн хувцасны илэрхийлэмжийн тухай сонирхолтой баримт

ЧОН СОЖИН

Дүрийн шинж байдал: Эсрэг дүр
Чон Сожины дүр чамайг үзэн ядуулж бас хайрыг чинь татах болно. Ким Соён энэ дүрийг ту чадварлаг гаргасан тул уг дүрийг үзэн ядах бүрт түүний гоо үзэсгэлэн, жүжигчний уран чадвар, хувцасны зохиомжид үзэгчид өөрийн эрхгүй бүрнээ автсан байдаг.

Сонгодог эсрэг дүрийн хувьд Шим Сүрёний хувцасны зохиомжоос тэс эсрэг хурц тод өнгийн шийдэлтэй тул энэ дүрийн дотоод сэтгэлийн хүсэл эрмэлзлэл, тачаангуй дур булаам агаад үзэсгэлэн гоо төрхийг улам ч тодруулж өгдөг.

Чон Сожины дүрийн хувьд даашинз костюмнаас гадна бүх хувцаслалт нь түүний гоолиг нарийхан бэлхүүсийг тодосгож эргэн тойрны дүрүүдээс илүүтэй харц булаам нүд унагам харагдуулдаг.

Түүний хувцас загвар өөрийн гэсэн донжтойгоос гадна ээмэг зүүсгэл нь ч тун зохицдог гэж хэлж болно.

Эдгээр ээмэгнүүд нь гол төлөв Солонгосын Encemoment, Jewel COUNTY, Black Muse зэрэг брэндийнх гэнэ шүү. Ингээд Чон Сожины дүрийн хувцасны брэндийн нэр, үнийн мэдээллийг үзэж сонирхоно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button