Оддын үерхлийг зарлахдаа Dispatch тэдэнд анхааруулга өгдөг үү?

Жил бүрийн 1-ний өдөр Өмнөд Солонгосын мэдээллийн алдартай сайтуудын нэг болох Dispatch алдартнуудын үерхэл, болзоог нийтэд дэлгэдэг. Харин Idol, жүжигчидийн үерхэл нийтэд ил болохоос өмнө тэд агентлагуудад нь урьдчилан сэрэмжлүүлэг өгдөг гэсэн мэдээлэл гараад байна. Үүний талаар entertainment салбарын 2 ажилтан дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Бүх карьерынхаа туршид Dragon J гэх эрхэм нь K-Pop хамтлагийн менежер, охидын хамтлагийн сургалтын менежер, Солонгосын энтертайнмент компанид бизнес хөгжлийн менежер зэрэг маш олон ажлыг энэ салбарт гүйцэтгэсээр ирсэн. Харин YouTuber In Ji Woong нь өмнө нь Idol сургаж байсан бөгөөд одоогоор K-Pop бүжиг дэглээчээр ажиллаж байна.

YouTube дээр AYO-той хамтран хийсэн “Comment Defenders” видео бичлэгт Dragon J, In Ji Woong нар Dispatch-ийн талаархи үнэнийг мэдэхийг хүссэн хүмүүст хариултыг нь өгөв.

Болзоо, үерхлийн цуурхалын талаар. Тэд idol болон агентлагт урьдчилан мэдэгддэг үү? Эсвэл гэнэтийн цохилт өгдөг үү?

AYO-ийн тайлбарлагч

Агентлагуудад урьдчилж сэрэмжлүүлдэг, мөн тэд энэ зүйлийг нуухын тулд Dispatch-д төлбөр төлдөг гэсэн олон хүний таамаглал байдаг ч Dragon J энэ бүх зүйлийг үгүйсгэв.

Dragon J цааш нь хэлэхдээ, Dispatcher-аас үл хамааран агентлагууд шүтээнүүдийн харилцаагаа нуухын тулд чадах бүхнээ хийдэг тул шүтээнүүдийн хувийн болзоо, амьдралын талаар тэд ил болох хүртлээ огт мэдэгдэггүй гэж хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button