Red velvet Yeri, Pentagon Hongseok нар хамтрахуу?

Red velvet Yeri, Pentagon Hongseok нарт ‘Blue Birthday’ гэх шинэ вэб драмад гол дүр бүтээхийг санал болгов

3-р сарын 30-нд PLAYLIST компаний мэдээллэснээр “Yeri, Hongseok нар ” blue birthday ” гэх драмад тоглох талаар хоёул эерэгээр бодож байгаа” гэж мэдэгджээ.

‘Цэнхэр төрсөн өдөр’ бол гэнэт нэг л өдөр амьдралаа орхихоор шийдсэн найзынхаа үлдээсэн нууцлаг зургуудаар дамжин өнгөрсөн үйл явдлуудтай нүүр тулах ёстой хүмүүсийн тухай зөгнөлт романтик триллер юм.

Энэхүү жүжгийг дижитал драмын мастер гэдгээрээ танил болсон “PLAYLIST” продакшн бүтээх ажээ.

RED VELVET Yeri саяхан tvN-ийн ‘Drama Stage 2021: Mint Condition’ нэвтрүүлгийн хүнд хэцүү сувилагч Хонг Ча Ри-ны дүрийг бүтээж жүжигчнээр өсөх боломжтой гэдгээ нотолсон. Тиймээс, хэрэв тэр уг саналыг хүлээн авбал Йери ‘Blue Birthday’ киногоор дамжуулан анхны гол дүрээ авах юм.

SBS-ийн өдөр тутмын драма ‘Firebird 2020’, MBN драма ‘Шилдэг тахиа’, ‘On the Campus’, ‘Anniversary Anyway’ вэб драмуудаар дамжуулан жүжигчний байр сууриа бэхжүүлж буй PENTAGON Hongseok, Yeri-тэй хэрхэн хамтран ажиллах талаар хүлээлт өндөр байна.

‘Цэнхэр төрсөн өдөр’ киноны зураг авалтын бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд энэ оны 2-р хагаст цацагдах зорилготой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button