Rosе-гийн нүүр будалтыг хийх хэцүү байдаг уу?

BLACKPINK хамтлагийн Makeup Artist Lee Myung Sun Rosé-д нүүр будалт хийх яагаад хэцүү ажил байдаг талаар ярьлаа.

Lee Myung Sun саяхан Allure Korea youtube сувгийн ярилцлаганд орсон бөгөөд хөтлөгч түүнээс Rosé-гийн соло дэбютээ хийсэн “On the Ground” дууны нүүр будалт хэрхэн хийгдсэн талаар асуув.

Түүнд тавьсан асуултуудын нэг нь Rosé-гийн гайхалтай толигор, өөгүй арьстай холбоотой байсан бөгөөд Lee Myung Sun Rosé-гийн арьс түүнд ажлаа хийхэд нь хэр бэрхшээлтэй байсныг сонирхолтойгоор хуваалцсан юм.

Rosé-гийн арьс яг л өндөг шиг өөгүй. Үүнээс үүдэн суурь будалтыг хийхэд хэцүү байдаг.

Түүний арьс яаг л суурь foundation түрхсэн юм шиг харагддаг. Будах шаардлагагүй түүний арьс өөгүй цэвэр учраас аль болох бага будахыг хичээдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button