EXO Baekhyun цэрэгт явах өдрөө зарлалаа.

EXO хамтлагийн Baekhyun ирэх сард цэрэгт татагдана.

Бэкхён лайваараа цэрэгт явах хугацаагаа хойшлуулж болох эцсийн өдөр болсон тухайгаа фенүүдтэйгээ хуваалцаж байсан бол 4-р сарын 2-нд Бэкхён өөрөө болон SM энтертайнментийн зүгээс 5-р сарын 6-нд цэрэгт татагдана гэдгээ мэдэгджээ. 5-р сарын 6-ны өдөр нь Бэкхёны 29 насны төрсөн өдөр юм.

Бэкхён: “Өнөөдөр үүлэрхэг байгаа болохоор сайхан мэдээ хуваалцахыг хүссэн боловч хамгийн түрүүнд та нартаа хэлэх хэрэгтэй зүйл байна! Би 5-р сарын 6-нд цэрэг явах мэдэгдэл хүлээн авлаа!

Үүрд хагацахгүй болохоор та нарыг намайг хүлээж, санаж, хол байх богино хугацаанд гуниглахын оронд хамтдаа цагийг өнгөрөөж байгаа юм мэт байлгахын тулд би янз бүрийн арга туршиж үзэх болно. Би илүү их хичээж, олон зүйл бэлдэх болно! Хүлээх хичнээн хэцүү болохыг мэдэж байгаа болохоор хүлээ гэж гуйхын оронд хайртай гэдгээ хэлмээр байна! Хайртай шүү!”

Түүний хэдэн цагт, аль цэргийн ангид хуваарилагдаж байгаа нь нууцлалтай байх бөгөөд ямар нэгэн онцгой арга хэмжээ зохиохгүй аж. Тэрээр 5-р сарын 6-нд цэрэгт элссэнийхээ дараа 3 долоо хоногийн анхан шатны сургалтанд хамрагдаж, дараа нь нийтийн үйлчилгээний ажилтнаар цэргийн алба хаах болно.

Ихэвчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас нийтийн үйлчилгээний ажилтнаар алба хаадаг бөгөөд энэ нь энгийн цэргийн алба хаах хугацаанаас 4 сараар их байдаг байна. Бэкхён ирэх сарын 6-нд явж, 2023 оны 2 сард халагдах төлөвтэй байна.

Бэкхён нь D.O, Xiumin, Suho, Chen, Chanyeol нарын дараагаар цэрэгт явж буй EXO-гийн зургаа дахь гишүүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button